Уранаас хордоогүйг эцэслэн тогтоожээ

Хуучирсан мэдээ: 2013.10.03-нд нийтлэгдсэн

Уранаас хордоогүйг эцэслэн тогтоожээ

Дорноговь аймгийн Улаанбадрах суманд ураны хайгуул хийснээс мал олноороо үхэх, гаж хөгжилтэй төл гарч байна гэж нутгийн иргэд эсэргүүцэж байсан. Энэ асуудлыг Засгийн газрын төвшинд авч хэлэлцэн ажлын хэсэг байгуулж, дүгнэлт гаргуулсан. Ажлын хэсгийнхэн эцсийн дүгнэлтээ гаргаж Ерөнхий сайдад танилцуулжээ. Энэ талаар Ерөнхий сайд Н.Алтанхуяг "Уржигдар эцсийн дүгнэлтийг сонслоо. Өмнө нь хэд хэдэн удаа уранаас болж мал амьтан үхээгүй болохыг тогтоосон талаар танилцуулж байсан. Эцсийн дүгнэлтээр Дорноговь аймгийн Сайншанд сумын Зүүнбаян, Улаанбадрах сумын Аргалант багийн зорилтот бүлгийн иргэдэд хийсэн үзлэг шинжилгээгээр хүний эрүүл мэндэд ионжуулагч цацраг болон хүнд металлын нөлөөллөөс үүдэлтэй өвчлөл, эмгэг өөрчлөлтүүд илрээгүй, малчин Д.Норсүрэнгийн тугалнууд ионжуулагч цацраг болон ураны нөлөөллөөс болж хорогдоогүй, тугалын хорогдол халдварт өвчний үүсгэгчээс болоогүй, малчин Д.Норсүрэнгийн бэлчээрээс авсан хөрс, усны дээжийн химийн найрлага нь стандартын хэмжээнд байгааг тогтоосон байна. Харин  тугалын хорогдлын шалтгаан нь селен, зэс, сурьмагийн хордлого байх магадлалтай гэж дүгнэжээ. Тиймээс цаашид гүнзгийрүүлэн, нэмэлт судалгаа хийх шаардлагатай гэсэн байна.
 

С.ОТГОН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж