Товхимолд, хамарт ургасан үсээ тайруулах, хамар амаа хуруугаараа ухах, олон нийтийн бие засах газрыг удаан эзлэхгүй байх, тосгуурт ул мөрөө үлдээхгүй байх, шөлийг тавагнаас нь ууж, сорохгүй байх зэргийг сануулжээ.
Тэрхүү лавлах номонд улс орон бүрийн талаар, тэнд хэрхэн биеэ авч явахыг тусгайлан заасан байна. Тухайлбал, Японд байхдаа хооллох үеэрээ хувцас, үсээ оролдон илэхгүй байх, Испанид очсон эмэгтэйчүүдэд олон нийтийн газар ээмэггүй гарахыг хоригложээ. Ээмэггүй байх нь бараг нүцгэнд тооцогддог гэсэн байна. Нийтдээ 64 хуудастай уг лавлахыг Аялал жуучлалын үндэсний холбоо гаргасан байв. Олон улс оронд хятад хүнд таагүй хандах болсноос ийм лавлахыг гаргажээ. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн орлогч дарга Ван Ян зарим нэг хүний биеэ авч явах нь “БНХАУ-ын иргэний дүр төрхийг харшаар харуулах” болсон хэмээн мэдэгдсэн байна.