Галын аюулгүй байдлын шалгалт хийж эхлэв

Хуучирсан мэдээ: 2013.10.03-нд нийтлэгдсэн

Галын аюулгүй байдлын шалгалт хийж эхлэв

Дархан-Уул аймгийн хяналтын байгууллагууд улсын байцаагчид оролцсон шалгалтын баг олон нийтийн үйлчилгээний газруудад шалгалт хийж эхлэв.

Шалгалтын багийн бүрэлдэхүүнд аймгийн ОБГ-ын гамшгаас хамгаалах хяналтын тасгийн байцаагч, Мэргэжлийн хяналтын газрын барилгын техникийн улсын хяналтын байцаагч, “Дархан-Сэлэнгийн ЦТС” ХХК-ийн хяналтын албаны ахлах инженер зэрэг төрөл мэргэжлийн хяналтын улсын байцаагчид багтжээ.

Тус багийнхан Дархан-Уул аймгийн үзвэр, худалдаа үйлчилгээний байгууллагуудад сүүлийн гурван жилийн хугацаанд хийсэн төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус шалгалтуудын гүйцэтгэлийг хангуулахаар тухайн үед илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах үүднээс энэ сарын дунд хүртэл 14 хоногийн туршид шалгалт хийхээр төлөвлөжээ.

Энэхүү шалгалтыг Улаанбаатар хотод Нарантуул зах, бусад худалдааны төвүүдэд гал түймэр гарсантай холбогдуулж Монгол Улсын Ерөнхий сайдын гаргасан албан даалгаврыг хэрэгжүүлэх зорилготой гэж аймгийн ОБГ-ын хэвлэлийн ажилтан н.Ууганбаяр сэтгүүлчдэд хийсэн мэдээлэлдээ онцлов.

Эх сурвалж: http://info.e-darkhan.com
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж