Монголын орчин үеийн урлагийн “Хөх нар” төвийн гишүүн зураач Б.Содномдаржаа өөрийн бие даасан анхны “Мөнх гал” үзэсгэлэнгээ үзэгч олонд дэлгэхэд бэлэн болжээ. Тэрээр 2009 онд СУИС-ийн ДУДС-ийн уран зургийн анги төгссөн бөгөөд одоо Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл урлалын Политехник коллежийн багшаар ажиллаж байгаа ажээ.
Зураач Б.Содномдаржаагийн “Мөнх гал” уран зургийн үзэсгэлэн энэ сарын 18-нд “Маршал арт” галерейд нээлтээ хийх бөгөөд энэ сарын 31-нийг хүртэл гарах юм байна. Үзэсгэлэнд түүний 20 гаруй бүтээл тавигдах бөгөөд зураач энэхүү үзэсгэлэнгээрээ дамжуулан монголчуудын ертөнцийг үзэх үзэл, арга ухаан, итгэл үнэмшил, оюуны хүч чадлыг нээн харуулахыг зорьжээ.
Т.ДАРХАН