Гэр хорооллын иргэдийн 28 хувь нь хувийн машинтай | News.MN

Гэр хорооллын иргэдийн 28 хувь нь хувийн машинтай

Хуучирсан мэдээ: 2010.03.07-нд нийтлэгдсэн

Гэр хорооллын иргэдийн 28 хувь нь хувийн машинтай

Нийслэл Улаанбаатар хотын гэр хороололд Дэлхийн банкнаас хийсэн судалгаагаар хотын гэр хорооллын 10 орчим хувь нь л засмал замтай гэсэн дүн гарчээ. Гэхдээ энэ нь хотын төвийн болон алслагдсал гэр хороололд харилцан адилгүй байгаа юм. Хотын төвийн гэр хорооллын хувьд 73 хувь нь засмал замтай бол үлдсэн 27 хувь нь  шороон замаар зорчдог гэсэн үг. Тэгвэл хотын ойролцоох гэр хорооллын иргэдийн 96 хувь, захын гэр хорооллынхны 97хувь нь шороон замаар зорчдог байна. Тиймээс ч гэр хорооллын иргэдийн олонх нь хувийн унаанаас илүүтэй нийтийн тээврийн хэрэгслийг сонгон үйлчлүүлдэг ажээ. Гэр хорооллын иргэдийн 38 хувь нь нийтийн тээврийн хэрэгслээр зорчдог бол 34 хувь нь явган алхдаг гэсэн судалгаа гарчээ. Тэдний 28 хувь нь л хувийн машинтай ажээ.

Д.Цээнэ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж