Импортын цементийн үнэ өсчээ

Хуучирсан мэдээ: 2013.10.03-нд нийтлэгдсэн

Импортын цементийн үнэ өсчээ

Сүүлийн үед барилгын гол түүхий эд болсон цементийн үнэ өсч, нийлүүлэлт  тасалдаад байгаа ажээ.  Цементийн үнэ ийн өсөхөд хэд хэдэн хүчин зүйл нөлөөлсөн байна. Өнгөрсөн есдүгээр сарын дундуур БНХАУ-ын Эрээн хотын цементийн хоёр ч үйлдвэр түүхий эд тасарсан шалтгаанаар дөрөв хоног зогсолт хийснээс нийлүүлэлт доголдсоны дээр юанийн ханшийн өсөлт нэрмээс болжээ. Түүнчлэн яг энэ үетэй зэрэгцэн Эрээн хотын хорио цээрийн зөвшөөрөл 600 юаниар нэмэгдэж, 1900 юань болон өссөн байна. Ханшийн өсөлт гаальд төлөх татварт ч нөлөөлж, 950 мянгаас нэг сая нэг зуун 20 мянган төгрөг төлдөг болжээ. Энэ бүх шалтгаан цементийн үнэ нэмэгдэхэд нөлөөлсөн хэдий ч хүмүүст зөвхөн төмөр замаас болж байна гэсэн ташаа ойлголтыг залруулах хүсэлтэй байгаагаа төмөр замынхан хэлж байлаа. Харин Замын-Үүдэд ачилт хийх хүн хүч хомс үед  “Улаанбаатар төмөр зам”-аас  100 хүнийг 20 бригад болгон ажиллуулж  байгаа гэнэ. “Монгол бүтээл ” кампанийн 25 бригадын нэмбэл нийтдээ 45 бригад ажиллаж байгаа бөгөөд хойшид ШШГЕГ-т 100 хүн ажиллуулах хүсэлт илгээсэн байна. Тэдгээр хүмүүс нэмэгдвэл цемент төмөр зам болон ачилтаас шалтгаалж саатахгүй гэдгийг хэлж байлаа.

Д.ЦЭЭНЭ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж