Амралтын өдрүүдэд цас орж хүйтэрнэ

Хуучирсан мэдээ: 2013.10.03-нд нийтлэгдсэн

Амралтын өдрүүдэд цас орж хүйтэрнэ

Малчид, тариаланчдад зориулсан мэдээ:
Өнөө маргаашдаа өдөртөө дулаахан байна.

2013 оны 10 дугаар сарын 03-ны 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн баруун хагаст үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун болон төвийн нутгаар хойноос, бусад нутгаар өмнөөс секундэд 4-9 метр, зарим газраар секундэд   12-14 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн   уулархаг нутаар 7-12 градус, говийн бүсийн нутгаар 20-25 градус, бусад   нутгаар 14-19 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ.Хур тунадас орохгүй. Салхи хойнооссекундэд 7-12 метр, зөөлөн шороон шуурга шуурна. 17-19 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 2 градус дулаан, харьцангуй чийг 49 хувь, агаарын даралт 867 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.

2013 оны 10 дугаар сарын 05-наас 10 дүгаар сарын 09-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:

   5,8-нд баруун зүгийн нутаг, төвийн нутгийн баруун хэсгээр, 6-нд зарим газраар, 7-нд зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Салхи 5,8-нд зарим газраар, 6-нд говь талын нутгаар, 7-нд Алтайн уулсаар түр зуур секундэд 16-18 метр хүртэл ширүүсч, шороон болон цасан шуурга шуурна. 5-нд нутгийн баруун хойд хэсгээр цаашдаа ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 13-18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байна. Хугацааны сүүлчээр өдөртөө бага зэрэг дулаарна гэж Ус цаг уур, орчны хүрээлэнгээс мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж