П.Сэрдамба: 2-3 медаль авах зорилготой

Хуучирсан мэдээ: 2013.10.03-нд нийтлэгдсэн

П.Сэрдамба: 2-3 медаль авах зорилготой

Боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн хэдхэн хоногийн дараа Казахстаны Алматы хотод эхэлнэ. Энэ удаагийн тэмцээнд манай тамирчид ямар зорилготой оролцож байгаа Монголын боксын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэрдамбаас тодрууллаа. Түүний хувьд энэ удаагийн дэлхийн аваргад Монголын боксын шигшээ багийг ахалж байгаа юм.

-Шигшээ багийн тамирчид бэлтгэлээсээ буусан уу?

-Буугаагүй байгаа. Энэ сарын 6-нд ирнэ. Тэгээд ирэх долоо хоногийн мягмар гаригт Казахстаныг зорихоор төлөвлөсөн.

-Тамирчид бэлтгэлээ хэр сайн хангав?

-Боломжийн төвшинд хангасан. Кубын мэргэжилтэн манай тамирчидтай ажиллаж байгаа та бүхэн мэднэ. Ямар ч байсан дэлхийн аваргад амжилттай оролцоно гэж найдаж байна.

-Ер нь ямар зорилго тавьсан бэ?

-Ямар ч байсан 2-3 медаль авах зорилготой. Бидэнд үүнээс илүү боломж байгаа. Тэр тусмаа дэлхийн аваргатай болохыг үгүйсгэхгүй.

Эх сурвалж: "СПОРТЫН ШУУДАН" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж