Тони Блейрын захиасыг умартав

Хуучирсан мэдээ: 2013.10.03-нд нийтлэгдсэн

Тони Блейрын захиасыг умартав

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Ерөнхий сайд, Хөдөлмөрийн Намын дарга асан Тони Блейр Монгол Улсын Засгийн газартай боловсрол, эрүүл мэнд, ажлын байр, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд хууль зүйн зөвлөгөө авах, моргейжийн зээлийг дэмжих зэрэг чиглэлд  нэг жилийн турш хамтран ажиллаж эхлээд байгаа. Харин Засгийн газрын тэргүүн  Н.Алтанхуяг  Тони Блейрийнхээ  зөвлөгөө, захиасыг  мартчихжээ. Өнөөдөр болсон “Ерөнхий сайдын 30 минут” уулзалтын үеэр  "Тони Блейр Засгийн газарт ямар зөвлөгөө өгч байна вэ" гэх сэтгүүлчийн асуултад  бүдрэв. Тэрээр "Юу гэж зөвлөсөн билээ, мартчихаж, Ч.Мөнхтөр өө, чи санаж байна уу. Бүр факталлаа л даа" гэж  хошигнов.  Олон асуудалд анхаарал хандуулах  болдог Ерөнхий сайд  бүгдийг "цээжилж"  дөнгөөгүй байх. Гэхдээ  гадаадын хэвлэлүүдийн анхаарлыг татаж,   Монгол Улсын Засгийн газар их хэмжээний  хөлсөөр ажиллуулж байгаа, Оюутолгойн гэрээний асуудлаар “Рио Тинто”-той зөвшилцөхийн тулд Тони Блэйрийг зөвлөхөөр авсан зэргээр бичүүлсэн, олон  улсад нэр хүндтэй эрхмийнхээ  зөвлөгөөг мартчихсан нь тиймхэн.

 
С.ШАРХҮҮ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж