&#34Н.Номтойбаяр ёс зүй зөрчөөгүй гэсэн гомдол ирүүлсэн&#34

Хуучирсан мэдээ: 2013.10.03-нд нийтлэгдсэн

&#34Н.Номтойбаяр ёс зүй зөрчөөгүй гэсэн гомдол ирүүлсэн&#34

Өнгөрөгч аравдугаар сарын 1-нд УИХ-ын  гишүүн Н.Номтойбаяр сэтгүүлчдэд мэдээлэл хийж, хутга  мэсээр хүн гэмтээгээгүй гэдгээ мэдэгдсэн. Тэрээр  энэ асуудлаар УИХ-ын  Ёс зүйн дэд хороонд  гомдол гаргаж байгаа гэсэн юм. Үүнтэй холбогдуулан УИХ-ын Ёс зүйн дэд хорооны  дарга, УИХ-ын гишүүн М.Батчимэгээс тодрууллаа.

-УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр  УИХ-ын Ёс зүйн дэд хороонд гомдол гаргаад байгаа. Гомдолд хариу өгөх, хэлэлцэх асуудал яригдах уу?

-Өөрийгөө УИХ-ын гишүүний  ёс зүйгээ зөрчөөгүй гэсэн гомдол гаргасныг Ёс зүйн дэд хороо хүлээн авсан. Гэхдээ энэ асуудал дүрмээрээ явах учраас  хэлэлцэх боломжгүй.  Ёс  зүйн дэд хорооны дүрмээр  хуулийн байгууллагад шалгагдаж байгаа хэргийг давхар авч хэлэлцэхгүй.

-Хуулийн  байгууллага УИХ-ын гишүүний гэм буруугийн асуудлыг шалгаж шийдвэрлэсний дараа Ёс зүйн хороо асуудлыг хэлэлцэнэ гэсэн үг үү?

-УИХ хуулийн байгууллагын ажилд саад болох  ёсгүй. Тэгэхээр  хуулийн байгууллагаар асуудал  шийдэгдсэний дараа дараагийн асуудлыг ярих байх. Гэм буруутай нь тогтоогдвол  УИХ-ын гишүүнээс түдгэлзүүлэх үү,  хариуцлага хүлээлгэх үү гэдгийг Халдашгүй байдлын дэд хороо шийднэ.

С.ОТГОН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж