Арми, “Аль-Кайда”-гийн хооронд мөргөлдөөн гарав

Хуучирсан мэдээ: 2013.10.03-нд нийтлэгдсэн

Арми, “Аль-Кайда”-гийн хооронд мөргөлдөөн гарав

Дамаскийн хойд хэсэгт болсон ширүүн байлдаанаар Сирийн арми болон сайн дурын журамт цэргийн 12 хүн алагдсан тухай Associated Press аравдугаар сарын 2-нд мэдээлжээ.

Хотын Барза районд тулалдаан болжээ. “Аль-Нусрагийн фронт” гэх “Аль-Каида”-тай холбоотой исламистуудын хяналтад байгаа районд арми цэвэрлэгээ хийхээр оролдсоны улмаас тулалдаан болсон байна. Босогчдын талын хохирлын талаар мэдээлэл байхгүй байгаа юм. Энэ районд сүүлийн хэдэн сарын турш тулалдаан үргэлжилж байгаа. Район нь  хотын төвд хамгийн ойр гэдгээрээ бэлгэдлийн ач холбогдолтой болоод байна.

Химийн зэвсгийн асуудал хариуцсан гадаадын хэсэг  мэргэжилтнүүд Сирийн нийслэлд ирсний дараа тэнд байлдааны ажиллагаа сэргэв. Химийн зэвсгийн мэргэжилтнүүд Сирийн үй олноор хөнөөх зэвсгийн  жагсаалтыг гаргах ёстой. Химийн зэвсгийн талаар зохих тогтоолыг НҮБ есдүгээр сарын 28-нд гаргасан юм.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж