Ази, Номхон далайн хүний эрхийн байгууллагыг толгойлно

Хуучирсан мэдээ: 2013.10.03-нд нийтлэгдсэн

Ази, Номхон далайн хүний эрхийн байгууллагыг толгойлно

Катар улсын нийслэл Доха хотод энэ сарын 1-нд эхэлсэн Ази, Номхон далайн бүс нутгийн хүний эрхийн үндэсний байгууллагуудын 18 дахь чуулганд Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комисс /ХЭҮК/-ын дарга Ж.Бямбадорж, гишүүн, П.Оюунчимэг, Ажлын албаны дарга А.Дашдэлэг нар оролцож буй. Тус хурлаар 2015 онд болох Ази, Номхон далайн ХЭҮБ-уудын 20-р чуулганыг Улаанбаатар хотод зохион байгуулах эрхийг Монгол Улсын ХЭЗК-т олгохоор болжээ. Мөн тус чуулганы орлогч даргаар Монгол Улсын ХЭҮК сонгогдож, 2015 оноос эхлэн тус байгууллагыг Монгол Улс толгойлохоор болсон байна.

Ази, Номхон далайн чуулганаас Монгол Улсын ХЭҮК-ын явуулсан эрүү шүүлтийн асуудлаарх нээлттэй хяналт шалгалт, төрийн байгууллага, албан тушаалтны буруутай үйл ажиллагааны улмаас иргэдэд учирсан хохиролыг арилгуулахаар шүүхэд төлөөлөн нэхэмжлэл гаргаж хохирлыг барагдуулж байгааг бусад улс оронд авч хэрэгжүүлбэл зохих тэргүүн туршлага хэмээн үнэлжээ.

Т.ДАРХАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж