Арилжааны банкууд ам.доллар, юань худалдан авлаа

Хуучирсан мэдээ: 2013.10.03-нд нийтлэгдсэн

Арилжааны банкууд ам.доллар, юань худалдан авлаа

Монголбанк өнөөдөр /10 дугаар сарын 3/ хуваарь ёсоор гадаад валютын дуудлага худалдаа зохион байгууллаа. Дуудлага худалдаагаар арилжааны банкууд ам.доллар, юань худалдан авах санал ирүүлсэн байна. Төв банк саналыг харгалзан үзээд 3.7 сая ам.доллар, 67.0 сая юань худалджээ. Харин своп хэлцлээр банкууд ам.доллар худалдан авах санал ирүүлсэн бөгөөд Төв банк саналыг 100 хувь биелүүлж, валютын захад 151.0 сая ам.доллар нийлүүллээ.

Гадаад валютын дуудлага худалдаа нь валютын дотоодын зах зээлийн үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах, үр ашгийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийг тогтвортой байлгах зорилготойгоор Монголбанкнаас авч буй нэгэн арга хэмжээ ажээ. Гадаад худалдааны валют худалдааг ийнхүү долоон хоног бүрийн мягмар, пүрэв гаригт зохион байгуулдаг бөгөөд үүнд зөвхөн Монгол Улсад банкны үйл ажиллагаа эрхэлдэг банкууд оролцдог байна.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж