Палестины автономийн Засгийн газрын албан ёсны хугацаа энэ жилийн нэгдүгээр сард дууссан билээ. Нэгэнт хуулийн бус Засгийн газар зургадугаар сарын 10-нд орон нутгийн сонгуулийг долдугаар сарын 17-нд явуулахаар зарлах ёстой байтал түүнийг тодорхой бус хугацаагаар сунгажээ.
Шалтгаан нь тодорхой бус ч хэд хэдэн хувилбар байна. Тэдний нэг нь саяхан ХАМАС ба Исламын жихад хөдөлгөөнийхөн сонгуулийг хаяна гэж хэлсэн нь болж байна. Тиймээс ФАТХ намынханхан сонгогчдын оролцоо хангалтгүй байна гэж үзжээ. Мөн Абу Мазены хөдөлгөөн ХАМАС-т ялагдана гэсэн айдастай байгаа нь бас нэг гол шалтгаан юм. ФАТХ долдугаар сарын дунд үе хүртэл Палестиныг чөлөөлөх байгууллагад ордог бусад хөдөлгөөнүүдтэй тохиолцоо хийж чадахгүй хэмээн айж байна.
ХАМАС сонгуульд оролцохгүй гээд бие даасан гэж нэрлэгдэх өөрсдийн хүмүүсийг дэмжээд гаргаж ирнэ гэсэн болгоомжлол ч тэдэнд байгаа гэнэ. Палестины автономийн өмнөх орон нутгийн сонгууль 2005 онд болсон билээ. ХАМАС тэр үеэр Иуде ба Самари, Газад илт давуутай ялалт байгуулсан юм. Махмуд Аббас ирэх сонгуулиар Иуди ба Самарийг нэг мөр ХАМАС-т алдана хэмээн сандарч байна.