С.Жавхлангийнд хөл тасардаггүй

Хуучирсан мэдээ: 2013.10.03-нд нийтлэгдсэн

С.Жавхлангийнд хөл тасардаггүй

Гавьяат жүжигчин С.Жавхлангийн эхнэр Г.Эрдэнэчимэгийг “Шуранхай” хамтлагийн дуучин байсан гэдгээр нь хүмүүс таньдаг. Гэр бүлийн амьдрал зохиосноос хойш дуучин бүсгүй уран бүтээлээсээ хэсэгхэн хугацаанд хөдийрч, охидоо харсан шигээ гэр зуураа нам гүмхэн байхыг эрхэмлэх болсон. Тэрбээр саяхан нэгэн хэвлэлд ярилцлага өгөхдөө өөрийнхөө болон ханийнхаа тухай дэлгэрэнгүй хуучилсан байна.  “Манайхаас ер хүн тасардаггүй шүү. Жилийн жилд өвлийнхөө идшийг нэлээд сайн базаагаад авдаг. Гэтэл орж гарсан хүмүүст мах чанаж өгсөөр байгаад хавар болоход нөөцөлсөн идэш маань дуусах тал руугаа ордог. “Зан сайтай айлд хүн бүхэн цугларч, замаг сайтай нууранд загас бүхэн цуглардаг″ гэдэг шиг тийм л айл юм болов уу гэж боддог” гэсэн түүний ярилцлагаас харахад С.Жавхлангийнх хөл тасардаггүй айл бололтой.  Харин гэргий нь зочдоо мах чанаж дайлдаг юм байх.

Н.ГЭГЭЭ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж