
Хонины мах “Хүчит Шонхор” “Хар Хорин” “Баянзүрх”, хүнсний захуудад хамгийн хямд буюу 6000 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 9500 төгрөгөөр худалдаалж байна. Нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан гурилын үнэ дээд зэрэг нь 950-1200 төгрөг, 1-р зэргийнх 650-900 төгрөг, 2-р зэргийнх 500-800 төгрөг байна. Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 950-аас 1000 төгрөгийн үнэ ханштай байна. Харин “Барс” хүнсний захад нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурил 950 төгрөг, 1-р зэргийн гурил 650 төгрөгөөр тус тус зарагдаж байна. “Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 800-850 төгрөгийн үнэтэй байна. “Баянзүрх”, “Бөмбөгөр”, “Меркури”, “Барс”, “Хар Хорин” хүнсний захуудад “Атар” талх хүнсний зах дэлгүүрт 800-900 төгрөгийн үнэтэй байна. Харин “Баянзүрх”, “Бөмбөгөр”, Барс” “Хархорин” хүнсний захуудад хамгийн хямд үнээр буюу 800 төгрөгөөр, “Меркури” хүнсний захад хамгийн өндөр буюу 900 төгрөгөөр худалдаалж байна. 2013 оны 9-р сарын 4-р долоо хоногт өмнөх долоо хоногтой харьцуулахад төмс 14,1 хувиар буюу 115 төгрөг, лууван 18,0 хувиар буюу 205 төгрөг, байцаа 12,4 хувиар буюу 125 төгрөг, манжин 19,3 хувиар буюу 260 төгрөг, хятад сонгино 3.8 хувиар буюу 70 төгрөгөөр тус тус буурчээ гэж Нийслэлийн Статистикийн газраас мэдээллээ.