Зүүн дөрвөн замын уулзварыг нээлээ

Хуучирсан мэдээ: 2013.10.03-нд нийтлэгдсэн

Зүүн дөрвөн замын уулзварыг нээлээ

Зүүн 4 замын уулзварыг 2013 оны 10-р сарын 01-ний 22 цагаас эхлэн 10-р сарын 4-ний 22 цаг хүртэл хэсэгчлэн хааж, 6500 м2 талбайд асфальтобетон хучилт шинээр хийхээр төлөвлөсөн бөгөөд тус уулзварын хойд хэсгийг тэнхлэгээр хязгаарлан хааж хөдөлгөөнийг нэвтрүүлж байсан. Харин өчигдөр шөнө /10.02/ тус замыг бүрэн хааж, хучилтын ажлыг 24 цагийн турш хийж гүйцэтгэснээр уулзварыг төлөвлөсөн хугацаанаас 2 өдрийн өмнө нээлээ. Одоогоор замын тэмдэглэгээ хийх ажил 60 орчим хувьтай үргэлжилж байна гэж Нийслэлийн Автозамын газраас мэдээллээ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж