Ирэх онд тэтгэвэр нэмнэ гэв

Хуучирсан мэдээ: 2013.10.03-нд нийтлэгдсэн

Ирэх онд тэтгэвэр нэмнэ гэв

Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнөөдөр сэтгүүлчидтэй уулзах үеэр ирэх онд ахмад настнуудын тэтгэврийг инфляцийн төвшинтэй уялдуулж тодорхой хувиар нэмэх болно гэж мэдэгдлээ. Тэтгэврийг нэмэгдүүлэхдээ бага тэтгэвэр авдагт нь арай түлхүү нэмэх бодлого барих аж.

Энэ нь тэтгэврийн зөрүүг ойртуулахад чиглэсэн алхам юм байна.

Мөн Ерөнхий сайд аравдугаар сарын 21-26-ны хооронд БНХАУ-д ажлын айлчлал хийхээр болсон гэж мэдэгдлээ. Айлчлалаар авто зам, төмөр зам, агаарын тээврийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх юм.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж