“Bella Vista”-д гал гарчээ

Хуучирсан мэдээ: 2013.10.03-нд нийтлэгдсэн

“Bella Vista”-д гал гарчээ

Хан-Уул дүүрэг, Зайсан дахь “Bella Vista” хотхоны өргөтгөл болох шинээр барьж буй барилгад өнөөдөр гал гарчээ. Галын дуудлага өнөөдөр өглөө 10.00 цагийн орчимд Шуурхай бүлэг 105 дугаарт ирсэн бөгөөд Нийслэлийн Онцгой байдлын газар, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагч, гал сөнөөгчид шуурхай ажиллаж, галыг унтраасан гэдгийг Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ. Галын шалтгаан одоогоор тодорхойгүй байна.

Харин "Bella Vista" хотхоны хамгаалагч "Гал гараагүй. Хотхоны өргөтгөлийн зүүн жигүүрийн дээвэрт хар лак шатаасны улмаас хар утаа гарсныг иргэд, оршин суугчид гал гарсан гэж андуурсан бололтой" гэсэн тайлбар өглөө.

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж