Туркийн нисэхийнхэн израильчуудыг торгож байна

Хуучирсан мэдээ: 2010.06.12-нд нийтлэгдсэн

Туркийн нисэхийнхэн израильчуудыг торгож байна

Фото: ISRA.com

Турк, Израилийн сөргөлдөөн жуулчдын зочид буудлын захиалга ба нисэхийн тасалбаруудыг ихээр буцаахад хүргэж байна. Тэр нь Израилийн эрх баригчдын хүсэлтээр хийгдэж байгаа учраас жуулчны агентлагууд хөнгөлөлтөйгөөр тасалбарыг буцаах талаар ярилцан эсрэг талынхаа зүгээс дэмжлэг олж байгаа гэнэ.

Гэсэн ч Туркийн талын нисэхийнхэн жуулчдыг тасалбараа буцаахад нь хайр найргүй торгууль тавьж байна гэж Израилийн хэвлэлээр бичиж байна. Израилийн жуулчны байгууллагын удирдлага Туркийн нисэхийн компаниудад энэ талаар өөрсдийн орны жуулчлагч нарт энэрэнгүй хандахыг шаардсан хатуу агуулгатай захидал илгээсэн байна.

Үүссэн нөхцөл байдалд жуулчид буруугүй гэдгийг уг захидалд дурьдан сануулаад жуулчид тасалбараа буцаахдаа мөнгийн бүрэн эргүүлж авах ёстойг  сануулсан байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж