Агентлагийн сайтад “Икаросын” шүхрээ нээсэн зураг тавигдсан байна. Энэ аппарат нь 80 см-ын өндөртөй, 1,6 метрын голчтой цилиндр бөгөөд эхлээд тэрээр багануудыг тал тал тийш нь гаргаад өөрийн эргэлтийн хүчээр тэдэнд 14х14 метрын нисгэн дарвуулыг татжээ. Түүний нисгэн нь хүний үсний ширхэгээс 10 дахин бага ажээ. Тэр мембрана “нарны салхийг” барьж байна. Тэр нь нарны гэрлийн даралтыг мэдэрнэ гэсэн үг.
Түүний ойлтын хэмжээг ихэсгэх ба бууруулах замаар уг аппарат түлш хэрэглэхгүйгээр хөдөлгөөнөө өөрчилж чадна. Одоогоор нарны гэрлийн даралт өчүүхэн байгаа ба Сугар гаригт дөхөх тусам наранд улам ойртон даралт нь нэмэгдэж байх гэнэ. Уг аппаратын Сугар хүрэх аяны зардал нь бараг 17 сая ам.доллар болжээ. Энэ туршилт амжилттай болбол ЖАКСА ирээдүйд дарвуулт хөлгөө Бархасвадийн зүг илгээх гэнэ.