Газын бүслэлтийг чөлөөлбөл сөргөлдөөн байхгүй

Хуучирсан мэдээ: 2010.06.12-нд нийтлэгдсэн

Газын бүслэлтийг чөлөөлбөл сөргөлдөөн байхгүй

Фото: ISRA.com

Туркийн ерөнхийлөгчийн тэргүүн зөвлөх Аршад Хирмизли арабын А-Шарк аль-Аусат гэх Лондонд хэвлэгддэг сонинд ярилцлага өгөхдөө Израиль Газын бүслэлтийн авбал өнөөгийн сөргөлдөөнд төгсгөл тавигдана гэжээ.

Анкаратай харилцаагаа хэвийн болгохын тулд Израиль амаар биш ажлаар эрмэлзлэлээ харуулах ёстой гэсэн байна. Бүслэлтийг авахуулах Туркийн шаардлага нь Барак Обамагийн  хүсэлтэй нийцэж байгаа учраас "Мармара" хөлөг онгоцыг Израилийн цэргийнхэн эзэлснээс үүдэн гарсан дуулиан удалгүй төгсөх бололтой.

Энхийн эрмэлзлэлээ харуул гэх Туркийн шаардлага тухайн үедээ Израиль Палестинд тавьж байсан шаардлагатай адил. Гэтэл палестинчууд түүнийг хийж чадаагүйгээс энэ бүх сөргөлдөөн үүдэлтэй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж