Америкийн дипломатчийг хөнөөсөн хэргээр цааз сонссон Суданы дөрвөн иргэн шоронгоос муу усны сувгаар дамжин оргож чадсан байна.
АНУ-ын олон улсын хөгжлийн Засгийн газрын агентлагийн ажилтан 33 настай, Жон Грэнвилл ба түүний жолоочийг 2008 оны нэгдүгээр сарын 8-нд буудсан байлаа. Суданы эрх баригчид хэргийн мөрөөр шуурхай ажиллан гэмт хэрэгтнүүдийг илрүүлэн барьсан юм. Тэдэнд өнгөрсөн жил Суданы шүүх цаазаар авах ял өгсөн байлаа.
Америкийн дипломатчийг зөөсөн жолооч өөр жолоочтой маргалдсаны улмаас уг хэрэг гарсан гэж эхлээд үзэж байсан гэнэ. Гэтэл "Ансар ат-Таухид" гэх хэт даврагчдын бүлэг уг хэргийн хариуцлагыг авч байлаа. Америкчуудын мөрдөн байцаагчид суданчууд нягт хамтран ажиллаж байж тэднийг илрүүлэн баривчилсан байв.