
Олон улсын шинжээчид Өмнөд Солонгосын Чхонан хөлгийг Хойд Солонгос торпедаараа сөнөөсөн гэж дүгнэсний дараа Сөүл Хойд Солонгостой худалдаагаа зогсоосон юм. Өмнөдийнхөн БНСАУ-тай ямар ч чиглэлээр худалдаа хийхгүй гэсэн билээ. Мөн Сөүл онгоцыг нь живүүлснийхээ төлөө Пхеньян уучлалт гуйх ёстой гэж шаардсан билээ.
Хариуд нь БНАСАУ Өмнөд Солонгосоос бүх талын холбоогоо тасласан байна. Гэсэн ч Өмнөд Солонгос хойт хөршийнхөө хүүхдүүдэд хүмүүнлэгийн тусламжийг үзүүлсээр байгаа юм.