Хуучирсан мэдээ: 2013.10.03-нд нийтлэгдсэн

Амьсгалдаг гутал GEOX

Өмсөж байгаа гутал чинь таны хөлөнд чийг татуулж, эвгүй үнэр гаргаж байна уу? Хөл ядарч байвал бие тань амрахгүй ядарч байна гэсэн үг. Тиймээс чанартай, хөлд эвтэйхэн, чийг татдаггүй гутал сонгох нь таныг эрүүл, идэвхитэй, сэтгэл хангалуун амьдрахад чухал нөлөөтэй. Энэ бүх асуудлыг шийдэхийн тулд 18 жилийн өмнө Италид нэгэн алдартай гутлын брэндийг бүтээсэн нь өнөөдөр хүн бүрийн мэдэх болсон GEOX байсан юм.

Италийн дарсны бизнес эрхлэгч Марио Морэтти Полэгато халуун элсэн цөлд явахдаа чийг татуулахгүйн тулд гутлынхаа улыг хутгаар зүсэн нүх гаргажээ. Энэ нь түүнд “амьсгалдаг” гутал бүтээх санааг өгсөн тул уйгагүй туршилт, судалгаа, шинжилгээ хийсний үр дүнд огтхон ч чийг татдаггүй GEOX гутлыг бүтээж чадсан байна. GEOX-ийн нууц нь гутлын уланд байрлах олон тооны бичил нүхээр дамжин гутал доторх чийг тогтмол гадагшилдаг чанар юм.

GEOX брэнд “амьсгалдаг” технологийг нэвтрүүлснээрээ дэлхийд анхдагч болж, 20 хүрэхгүй жилийн дотор 65 оронд 1500 гаруй салбар дэлгүүрээ нээн, дэлхийн шилдэг брэндийн нэг болсон. Зөвхөн Италийн гутлын зах зээлийн 60%-ийг дангаараа хангадгаас энэхүү брэндийн нэр хүндийг харж болно.

GEOX-ийн анхны дэлгүүрийн нээлтэнд тус брэндийн Төв Ази болон Зүүн Европийг хариуцсан удирдлагууд оролцож, Монголд шинэ дэлгүүрээ нээж байгаад туйлын баяртай байгаагаа илэрхийлсэн. Мөн GEOX бол загвар хийц, материал, чанар, технологи гээд бүхий л талаараа жинхэнэ Итали брэнд гэдгийг онцолж байсан юм.

GEOX брэндийн Монгол дахь албан ёсны салбар Макс Моол худалдааны төвийн 2-р давхарт байрлаж байна. Тус дэлгүүрээс бүх насныханд зориулсан өдөр тутмын, ажил хэрэгч, гоёлын, спортын гутлуудаас гадна “амьсгалдаг” технологитой гадуур хувцсыг ч худалдан авах боломжтой.




NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж