Мартах ёсгүй хар өдөр

Хуучирсан мэдээ: 2013.10.03-нд нийтлэгдсэн

Өдгөөгөөс 15 жилийн өмнө монгол түмнийг цочроосон хэргийн эзэн одоо болтол олдоогүй байна. С.Зориг агсан бусдын гарт амиа алдсан Монголын улстөрийн түүхэн дэх хар өдөр эмгэнэл, харуусал, харамсал, бас хардлагаар энэ өдрийн /10.02/ жиргээ эхлэв. Жилийн жилд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэхээс илүү ард түмэн хэргийн эзэн хэн байв гэдгийг мэдэх хүсэл илүүтэй байгааг жиргээчдийн уур амьсгалаас харж болохоор байлаа. Бүхэл бүтэн 15 жил болоход Монголын цагдаа, хүчний байгууллага хэргийн эзнийг олоогүй байна гэдэг өөрөө хар дагуулдаг талаар ч зарим жиргээч саналаа хэлсэн байлаа. Хэргийг шалгах хүсэлгүй, эсвэл өөрсдөө хэрэгтэн болох гэж байгаа учраас энэ хэргийг шалгахгүй байна, хэрэг хэзээ ч хуучрахгүй, хэргийн эзнийг барьж чадахгүй гэх мэтээр жиргээчид санал солилцож байлаа.  Мэдээж, Монголын улстөрийн түүхэн дэх хар өдөр, аймшигт хэрэг. Харин энэ хэрэгт санаа тавьж, хэргийн эзнийг олон хүсэлтэн хэр олон байгаа бол энэ улстөрчид дотор.

Наймдугаар сараас хойш сав л хийвэл нэмэгдчих гээд байдаг ам.долларын ханш буурсан талаар жиргээчид онцолсон байлаа. Монголбанкны өчигдрийн мэдээллээр, ханш 1655-1650 болж буурсан байлаа. Энэ талаар Засгийн газрын бодлого зөв хэрэгжиж байгааг онцолж байсан бол зарим жиргээч нар ам.долларыг хуурамчаар өсгөж, бууруулж байна гэх шүүмжлэлийг ч хэлж байлаа.

Гурван настай охины аминд хүрсэн сувилагчийг ажлаас нь халсан талаарх мэдээлэл олон жиргээчдийн бухимдлыг хүргэв. Гурван настай охины амь-ажлаас халсантай тэнцэх хэрэг үү хэмээн олон жиргээч шүүмжлэлтэй хандаж байгаагаа илэрхийлсэн юм. “3 настай охины амь-ажлаас халсан. Тулгуур төмөрт цохиулж нас барсан-мөнгөн торгууль. 3 жил амбаарт хорьсон-тэнсэн. Энэ шүүхийн шинэчлэл үү?” хэмээн Засгийн газарт хаягласан жиргээ олон байлаа.

Дараагийн сэдэв сүүлийн хэдэн өдөр твиттерт “од” болоод буй Танхай эмээ. Ерөнхий сайд түүнийг өөрийг нь гүтгэсэн гэсэн боловч Танхай эмээ өөрийгөө нөхөрсөг шог зургаар үзэл бодлоо илэрхийлсэн гэж үзээд байгаа юм. Олон жиргээч Танхай эмээгийн талд буйгаа илэрхийлсэн. Монгол Улсын иргэн бүр үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй, тэр дундаа твиттерт бол бүр илүү эрхтэй гэдгийг сануулж байсан. Танхай эмээгийн хувьд Ерөнхий сайдын есөн зөвлөхтэй нь “дайн” зарлаж байгаа гэдгээ твиттерээр илэрхийлээд байгаа билээ.

Дараагийн сэдэв өчигдөр нээлтээ хийсэн намрын чуулганы хуралдаанд “каск”-тай эсэргүүцэл үзүүлсэн нэгэн гишүүний тухай байлаа. Түүнийг нь зөв, буруу гэх хүн олон байсан ч касктай гишүүн намрын чуулганд цэнхэр барилгын хамгаалалтын малгай өмссөн нь Герман арга гэдгийг илэрхийлсэн байна.

Тоймлосон: Цахим Болжмор
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж