Оросын сурвалжлагч нарыг дээрэмдэх гэв

Хуучирсан мэдээ: 2010.06.12-нд нийтлэгдсэн

Оросын сурвалжлагч нарыг дээрэмдэх гэв

Оросын “Нэгдүгээр суваг” телевизийн сурвалжлагч нар хөлбөмбөгийн дэлхийн аваргын тэмцээнийг сурвалжлахаар Өмнөт Африкт очоод уг сувгийн тоймч Геннадий Орлов дээрэмчдийн гарт хэлмэгдэж, зураглаачид нь Йоханнесбург хотын хамгийн аюултай Соуэто дүүрэгт дэрэмдүүлэх шахан зугтаж чаджээ.

"Яг үнэнийг хэлэхэд би энэ талаар яримааргүй байна. Хүмүүс буудалд ороод л багаж хэрэгслийг булааж мөнгө дээрэмдэх тийм л нөхцөл байдалтай газар юм” гэж Геннадий Орлов хэлжээ. Цэргийн хунт захирч байсан 1978 оны Аргентин эндээс тайван байсан гэж тэр нэмэн өгүүлжээ. ӨАБНУ-д хулгай дээрэм газар авсан ба цагдаа огт харагдахгүй юм гэж тэр хэлж байна. Блаттер энэ улсад тэмцээний эрх өгсөнд сэтгүүлчид таагүй байгаа. Ер юм дуулгах газар байна гэж Орлов анхааруулжээ.

Уг сувгийн сурвалжлагч Тимур Сиразиев зураглаачийнхаа хамт нэгэн замчлагчтайгаар тэр дүүрэгт сурвалжлага хийхээр очоод гайгүй шиг сурвалжлагатайгаар тэндээс зугтан гарч чадсан гэнэ. Харин замч нь хоцроод гар утас, мөнгөө алдаад дээр нь хутгалуулчихсан иржээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж