Зарим сургуулиуд оюутныхаа судалгааг өгөөгүй байгаа ажээ

Хуучирсан мэдээ: 2010.03.07-нд нийтлэгдсэн

Зарим сургуулиуд оюутныхаа судалгааг өгөөгүй байгаа ажээ

Өнгөрсөн онд НИТХ-аас гаргасан журмын дагуу нийслэлийн нийтийн тээврийн газраас сурагч, оюутнуудын судалгааг авч эхэлжээ. Энэхүү судалгааны дагуу оюутнуудын мэдээллийн баазыг бий болгох, нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчих цахим үнэмлэх хэвлэх ажил яг одоо явагдаж байна. Гуравдугаар сарын 5-ны байдлаар 109 их дээд сургуулийн 63 мянган оюутны судалгааг нийтийн тээврийн газраас гаргажээ. Тус байгууллага их дээд сургуулийн холбогдох мэргэжилтнүүдийг өөрийн байгууллагадаа урин мэдээллийн баазад тулгалт хийж байгаа ажээ. Гэтэл өнөөдрийг хүртэл Хөгжим бүжгийн коллеж, Гаалийн эдийн засгийн дээд сургууль, “Идэр” дээд сургууль, “Олимп” дээд сургууль, “Хантайшир” коллежийнхон оюутнуудынхаа судалгааг гаргаж өгөөгүй байгаа ажээ. Тиймээс эдгээр газруудыг энэ сарын 15-ны дотор багтаан ирүүлэхийг нийтийн тээврийн газраас анхаарууллаа. Учир нь гуравдугаар сарын 20-ны өдрөөс “Нийтийн тээврийн карт”-ыг олгож эхлэх ажээ.  

Д.Цээнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж