Монголбанкны Ерөнхийлөгчийг хууль зөрчөөгүй гэж үзжээ

Хуучирсан мэдээ: 2009.11.04-нд нийтлэгдсэн

Монголбанкны Ерөнхийлөгчийг хууль зөрчөөгүй гэж үзжээ

Монголбанкны Ерөнхийлөгчийг хууль зөрчөөгүй гэж үзжээ

Анод банкыг удирдаж байсан Н.Даваа, Д.Энхтөр нар Монголбанкны Ерөнхийлөгч Л.Пүрэвдоржийг хууль зөрчсөн хэмээн үзэж, Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн шүүхэд хандсан юм. Захиргааны хэргийн шүүхийн давж заалдах шатны шүүх хуралдаанаар дээрхи асуудлыг өнөөдөр авч хэлэлцлээ. Н.Даваа, Д.Энхтөр нар нь Монголбанкны Ерөнхийлөгчийн Анод банкинд онцгой дэглэм тогтоож, бүрэн эрхт төлөөлөгч томилон ажиллуулсан 2008 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдрийн 523 тоот тушаалыг хууль зөрчсөн гэж үзэж, хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан аж. Дээрх хэргийг Нийслэлийн захиргааны хэргийн шүүх өнгөрсөн есдүгээр сарын 9-ний өдөр анхан шатны журмаар хянан хэлэлцээд Монголбанкны Ерөнхийлөгчийн 523 тоот тушаалыг хуульд нийцсэн хэмээн үзэж, Н.Даваа, Д.Энхтөр нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн юм. Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын давж заалдах шатны шүүх хуралдаанаар дээрх хэргийг хянан хэлэлцээд Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж