Ардчилсан намын жигүүрээс намын удирдлага, УИХ-ын гишүүд, жирийн гишүүдийг оролцуулсан нээлттэй хэлэлцүүлгийг ирэх бямба гаригт зохион байгуулахаар болжээ. Одоогоор хэлэлцүүлэгт оролцох хүмүүсийн дунд УИХ-ын гишүүн Х.Баттулга нарын гишүүдийн нэрс тодорхой болоод байгаа гэнэ. Түүнийг жигүүрт нэгдэн, Ардчилсан намд шинэчлэл хийх, Их хурлыг яаралтай зарлах, хариуцлага алдсан сайд нарыг огцруулах асуудлаар байр сууриа илэрхийлнэ гэх мэдээлэл байна.
С.ОТГОН