Сэлүүрт завины тамирчид Америкийг зорино

Хуучирсан мэдээ: 2013.10.02-нд нийтлэгдсэн

Сэлүүрт завины тамирчид Америкийг зорино

Монголын урт сэлүүр Завины холбоо нь 2013 онд байгуулагдсан шинэ холбоо юм.

Үйл ажиллагаагаа амжилттай эхлүүлж буй тус холбооны тамирчид тун удахгүй урт сэлүүрт завь сонирхогчдын дэлхийн хамгийн том тэмцээн болох “Чарльз голын сэлүүрт завины уралдаан”-д Монгол улсаа төлөөлөн оролцохоор болсон байна.

АНУ-ын Бостон хотноо аравдугаар сарын 19, 20-нд болох энэхүү тэмцээнд Монголын урт сэлүүрт завины холбоог төлөөлөн Б.Дөлгөөн, Г.Түвшинзаяа нар хос завьны төрөлд өрсөлдөх ажээ. Одоогоор уг спортоор Монголд цөөн тооны сонирхогчид хичээллэдэг “Чарльз голын уралдаан”-д оролцох тамирчид удахгүй тэмцээнийхээ үндсэн бэлтгэлийг базаахаар Бостон хотыг зорих аж. Тэсвэр хатуужил, эр зориг шаардсан урт сэлүүрт завины спорт нь Олимпийн төрлүүдийн нэг юм. Өмнө энэхүү спортын төрлөөр манай улсад хичээллэж байсан тохиолдол бүртгэгдээгүй байдаг. Дээрх тэмцээнд 1900 завиар 9000 гаруй тамирчид өрсөлдөх бөгөөд Монгол Улсын баг тамирчид оролцож байгаа нь цаашдаа энэ спорт манай улсад хөгжих, эх орныхоо нэрийг сурталчлах ач холбогдолтой юм. Өдгөө 48 дахь жилдээ зохиогдож буй уг тэмцээнийг 300,000 гаруй хүн үзэж сонирхдог ажээ.

Б.БИЛЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж