Шерийн хачирхалтай мэдэгдэл

Хуучирсан мэдээ: 2013.10.02-нд нийтлэгдсэн

Шерийн хачирхалтай мэдэгдэл

Алдарт дуучин Шер саяхан экс нөхөр Сонни Боногийнхоо талаар нэгэн сонирхолтой мэдэгдэл хийж, олныг гайхшруулжээ. Өдгөө 67 настай Шерийн хэлснээр 1998 онд нас барсан экс нөхөр Сонни Боногийн сүнс түүнийг одоог хүртэл “дагадаг” гэнэ.

Шер өнгөрсөн амралтын өдрөөр “Reddit.com” сайтын “Q&A with fans”-д оролцохдоо нэгэн шүтэн бишрэгчийнхээ “Та сүнснээс айдаг уу?” гэсэн асуултад, “Мэдээжийн хэрэг үгүй. Би сүнсэнд хайртай. Би үнэндээ Сонниг гэрэл болсон л гэж боддог. Түүнийг байгаа гэж боддог. Тэр гэрэл миний явах замыг маань гэрэлтүүлдэг” хэмээн хариулжээ. Түүгээр ч зогсохгүй хэдхэн хоногийн өмнө Шер Лос-Анжелес хотын “LAX” нисэх онгоцны буудалд ирснийхээ дараа “Сүнс намайг ямар нэгэн аюулд учрахыг анхааруулсан учир яаралтай буцсан” хэмээн ярьжээ.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж