Улаан буудайн үнийг 320 мянгаар тогтоолоо

Хуучирсан мэдээ: 2013.10.02-нд нийтлэгдсэн

Улаан буудайн үнийг 320 мянгаар тогтоолоо

Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас өнөөдөр улаан буудайн үнийг албан ёсоор тогтоосон талаар мэдээлэл өглөө.

Жил бүрийн өдийд ургац хураалт жигдрэх тийшээ ханддаг бөгөөд тариаланчид хурааж авсан буудайгаа хэдээр худалдах асуудал гарч ирдэг. Энэ жилийн хувьд тариаланчид улаан буудайгаа нэг тонныг 400 гаруй мянган төгрөгөөр өгөх хүсэлт гаргаж байсан юм. Тэгвэл нэг тонн улаан буудайн үнийг Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас 320 мянган төгрөгөөр тогтоолоо. Тодруулбал, энэ үнийг Тариалан эрхлэлтийг дэмжих санд буудайгаа худалдсан тариаланчдад мөрдөх буюу сан улаан буудайг тариаланчдаас 320 мянган төгрөгөөр авч, үүн дээр нэмж 100 мянган төгрөгөөр урамшуулахаар болсон байна. Ингэснээр гурилын үнийг нэг кг нь 620 төгрөгт барих боломжтой талаар албаныхан хэллээ.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж