Пусаны кино наадамд монгол кино өрсөлдөнө

Хуучирсан мэдээ: 2013.10.02-нд нийтлэгдсэн

Пусаны кино наадамд монгол кино өрсөлдөнө

Азийн кино урлагийн уран бүтээлчид оролцдог Пусаны олон улсын кино наадам маргааш эхлэх гэж байна. Есөн өдөр үргэлжлэх кино наадамд 70 орны уран бүтээлчдийн 307 кино оролцож, үзэгчдийн хүртээл болох ажээ. 15 дахь удаагаа зохион байгуулагдаж буй энэхүү олон улсын кино наадмын тайзнаа  танилцуулагдах 307 киноны 135 нь анх удаа дэлгэцнээ гарч буй бүтээлүүд аж. Кино наадмын шүүгчдийн бүрэлдэхүүнийг Австралийн найруулагч Гайиллиан Армстронг тэргүүлэхээр болжээ. Тус наадамд Ази тивийн төлөөлөл болон Европын уран бүтээлчид оролцох аж.

Монголоос кино тус кино наадамд хоёр кино оролцож, нэг кино өрсөлдөх гэж байна. Наадамд оролцуулж буй найруулагч С.Бямбаагийн Монгол-Германы хамтран бүтээсэн “Remote control“  кинонд тансаг амьдралтай нэгэн залуу хөдөө амьдардаг Ану хэмээх бүсгүйд дурласан тухай гардаг аж. Мөн Ч.Хоролдорж    найруулагчийн бүтээсэн 91 минут үргэлжлэх  “Шар даага” хэмээх  кинонд  хурдан морины уралдаанд оролцож чадахааргүй нэгэн даагыг нууцаар уяж, наадамд түрүүлүүлж байгаа тухай өгүүлдэг ажээ.

Харин “Media Crackers” студийн захирал, найруулагч Л.Бат-Амгалан уг наадамд “The Good Old Days” хэмээр богино хэмжээний киногоор өрсөлдөх гэнэ. Тэрбээр 2006 онд “Red Forest”, 2011 онд “The Call” зэрэг кинонуудаараа тус наадамд өрсөлдөж байжээ.

Сонирхуулахад, “The Good Old Days” киног “Short film” номинацид нэр дэвшин өрсөлдөж буй кинонуудын хамгийн эхэнд үзэгчдийн хүртээл болгох гэнэ. Кино наадмын салхийг хагалах боломж олгосон нь  шүүгчдийн анхаарлыг татаж байгаагийн илрэл хэмээн мэргэжилтнүүд дүгнэсэн байна.

С.ОТГОН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж