ӨАБНУ-д болж буй дэлхийн аваргын хөлбөмбөгийн тэмцээн эмгэнэлээр эхэллээ. Автын ослоор ӨАБНУ-ын анхны хар арьстан ерөнхийлөгчийн гуч охин амиа алдлаа. Арьсны өнгөөр гадуурхахтай цуутай тэмцэгчийн есөн гуч, дөч нарын нэг нь Зинани байсан ба ДАШТ-ний нээлтэд зориулагдсан баярын концертаас буцаж явахдаа автын осолд оржээ. Машинд Зинанийн хамт Уинни эмээ нь цуг явсан гэнэ. Манделагийн эхний эхнэр, түүний эмээ нь осолд өртсөн ч зүгээр өнгөрсөн байна. Охиныг зөөж явсан жолоочийг цагдаагийнхан саатуулан хориод байцааж байгаа гэнэ.