ГХЯ-наас тодруулга гаргав

Хуучирсан мэдээ: 2013.10.02-нд нийтлэгдсэн

ГХЯ-наас тодруулга гаргав

Зарим нэг хэвлэл мэдээллийн хэрэгслээр “БНСУ-ын эрх баригч хүчин Монголын Засгийн газрыг уучлал гуйхыг хүлээж байна” гэсэн ташаа мэдээлэл гарсантай холбогдуулан ГХЯ-аас дараах тодруулгыг хийж байна.

Дээрхи мэдээлэлд дурдагдсан БНСУ-ын эрх баригч Сэнүри намын дарга Хван Ү Ёо-ийн Монгол Улсад хийхээр төлөвлөгдөж байсан айлчлал солонгосын талаас шалтгаалан хоёр ч удаа хойшлогдсон бөгөөд "дотоодын хурдацтай өөрчлөгдөж байгаа улс төрийн хурцадмал нөхцөл байдлаас" шалтгаалан энэхүү айлчлалыг хойшлуулж байгаагаа солонгосын тал албан ёсоор тайлбарласан.  

Мөн, УИХ-ын дарга З.Энхболдын урилгаар БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Кан Чан Хий тэргүүтэй төлөөлөгчдийн Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлал энэ өдрүүдэд амжилттай болж өндөрлөсөн. Ноён Кан Чан Хий УИХ –ын дарга З.Энхболдтой уулзах үеэрээ Сэнүри намын даргын айлчлал дотоодын улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалан хойшилсонд хүлцэл өчсөн бөгөөд айлчлалын товыг дипломат шугамаар дахин тодруулахаар талууд тохиролцоод байгаа болно гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж