Нэгдүгээр эгнээнд байрлуулсан 449 машиныг журамлажээ

Хуучирсан мэдээ: 2013.10.02-нд нийтлэгдсэн

Нэгдүгээр эгнээнд байрлуулсан 449 машиныг журамлажээ

Зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд зогссон тээврийн хэрэгслээс болж үүсдэг зохиомол түгжрэлийг багасгах зорилгоор Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс “Ачиж журамлах алба”–ыг 2013 оны 09-р сарын 02-ноос эхлэн ажиллуулж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар замын хөдөлгөөнд саад учруулж, зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд зогссон 449 тээврийн хэрэгслийг тусгай зориулалтын автомашинаар зөөж шилжүүлсэн бөгөөд торгуулийн  30.034.700 төгрөгийг нийслэлийн Төрийн санд төвлөрүүлжээ.Тус албаныхан тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг дүрс бичлэг, фото зургаар баримтжуулан лацдаж, зөөвөрлөдөг. Зорчих хэсгийн 1-р эгнээнд байрлуулсан автомашиныг зөөж шилжүүлснээр замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, иргэдийн замын хөдөлгөөний ухамсар соёлыг дээшлүүлэх чухал ач холбогдолтой юм гэж Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс мэдээллээ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж