
Замын өргөтгөл, шинэчлэлийн ажлын хүрээнд Зүүн дөрвөн замын уулзварыг хаажээ. Тодруулбал, өчигдөр орой /10 дугаар сарын 1/-ны 22.00 цагаас эхлэн 10 дугаар сарын 4-ний 22.00 цаг хүртэл хэсэгчлэн хаахаар болжээ. Ингэхдээ зам засварын ажлаар 6500 м2 талбайд асфальт бетон хучилт шинээр хийх тул уулзварын хойд хэсгийг тэнхлэгээр хязгаарлан хааж, хөдөлгөөнийг нэвтрүүлж байна.
У.БОЛОР