Жоргүй олгодог эмийн асуудлыг цэгцлэнэ

Хуучирсан мэдээ: 2013.10.02-нд нийтлэгдсэн

Жоргүй олгодог эмийн асуудлыг цэгцлэнэ

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас жоргүйгээр эм олгодог асуудлын талаар нээлттэй уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Тус уулзалтад Эрүүл мэндийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, эмийн холбоо, эмийн сангуудын төлөөлөл оролцлоо. Эмийг өвдвөл өөрөө өвчнийхөө оношийг тогтоогоод өөрөө дур мэдээд эмийн сангаас эмээ аваад уучихдаг гаж сэтгэлгээ нийтийн дунд байдаг. Өөрөөр хэлбэл эхлээд эмчид үзүүлж оношоо тодорхойлуулаад, жороо бичүүлээд эмийн сангаасаа авах байтал дур мэдэн эм аван хэрэглэдэг явдал та бидний өдөр тутмын амьдралд байдаг. Тиймээс энэ асуудлыг цэгцлэх шаардлагатай гэж үзсэн учраас энэхүү сургалтыг зохион байгуулжээ.

Нээлттэй уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулснаар бодит амьдрал дээрх нөхцөл байдал, түүнээс гарах гарц, хүндрэл бэрхшээлүүдийн талаар харилцан санал сонилцлоо. Уг нээлттэй хэлэлцүүлгээс гарч байгаа санал, зөвлөмж, хяналт шалгалтын дүн, эмийн сангуудын нөхцөл байдалтай танилцаж улмаар ойрын хугацаанд стандартыг мөрдүүлдэг болгох талаарх томоохон ажлын эхлэлийг тавилаа гэж уулзалтад оролцон хүмүүс онцоллоо.    

Ш.ЧИМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж