Хуучирсан мэдээ: 2010.06.12-нд нийтлэгдсэн

Гуравдугаар сарын 12

Гуравдугаар сарын 12-ны баяр

ОХУ-ын үндэсний өдөр

Энэ өдөр 1991 онд Орчин үеийн ОХУ-ын үндэс тавигджээ. Тэр үед Зөвлөлт социалист Бүгд Найрамдах Орос Улс нэртэй байсан Оросын анхны ерөнхийлөгчийг бүх нийтийн нээлттэй сонгуулиар сонголоо. Нийт зургаан нэр дэвшигч өрсөлдсөнөөс Борис Николаевич Ельциныг ард түмний олонхи сонгожээ. Сонгуульд 79 сая гаруй сонгогч оролцсон нь Гиннесийн номын дээд амжилтаар бүртгэгдэж байлаа.

Их Британийн хаадын төрсөн өдөр

Зургадугаар сарын хоёр дахь долоо хоногт Их Британийн хааны төрсөн өдрийг албан ёсоор тэмдэглэдэг. Ийм уламжлалыг ХХ зууны эхээр Долдугаар Эдуард хаан тогтоожээ. Тэрээр намар орой төрсөн боловч өөрийн төрсөн өдрийг зуны сайхан цагаар тэмдэглэх гэжээ. Энэ өдөр улсын бүх байгууллага төрийн далбаа мандуулах ба Уайтхолле (Whitehall) хаантны өргөөнд ёслолын арга хэмжээ болдог. Букингемын ордны гвардийн тугийг хорооны тугийг өргөн хүндэт харуул  хааныг угтана. Хорооны туг нь хүрэн улаан өнгөтөй ба хааны титмийн зурагтай. Мөн хорооны оролцсон бүх дайн тулааныг туганд бичжээ. Хорооны тугаар хааныг угтах ёслолыг 1748 оноос хойш хийж байна. Дараа нь хааны ойд зорулсан парадтай. Парад хааны сүйх тэргийг дагалдан Букингемын ордонд ирдэг ба тэнд тусгай индэрт эрхэм дээс зогсон хуарандаа буцаж байгаа хорооны жагсаалыг хүлээн авч үднэ.

Мөн энэ өдрөөр хатан хаан нийгмийн гарамгай зүтгэлтнүүдийнхээ жагсаалтыг  уншин сонсгоно. Энэ жагсаалтын зэрэглэл нь MBE-Member of the order of the British Empire жагсаалтаас нэгээр доогуур ордог ч маш том хүндэтгэл болдог.
II Елизавета хаан ширээнд 1952 онд суусан ба өөрөө дөрөвдүгээр сарын 21-нд төржээ.

Хельсинкийн өдөр.

Өнөөдөр Финлянд нийслэлийнхээ өдрийг тэмдэглэдэг. Баярын ажиллагааг  хотын захирагч  захиргааны байрны хашаанд аяга кофе уун эхлүүлдэг ажээ. Хотын музейнүүд  үнэ төлбөргүй ажиллан хотынхоо түүхтэй бүгдийг танилцуулдаг. Баярын өргөн арга хэмжээ явагдана.

Хүүхэдтэй гэр бүлд үнэ хөлсгүйгээр цэцэрлэгт хүрээлэн үйлчилдэг. Хельсинки хотыг 1550 онд үндэслэсэн ба хотын өдрийг анх удаагаа 1959 онд тэмдэглэсэн юм.

Үйл явдал

1849 он: Одоогоос 161 жилийн өмнө Америкийн патентын товчоо хорт утааны багийг бүтээсэн Лвюис Хаслеттад патент олгожээ. Түүний бүтээлийг эхлээд “Уушгины протектор” гэж нэрлэж байсан ба амьсгалах клапантай хэсэг болон эсгий шүүлтүүрээс уг баг бүтэж байлаа. Багийг сайжруулах ажиллагаа дэлхийн нэгдүгээр дайны үеэр хорт хий хэрэглэсний дараа эрчимжсэн байна.

Эхлээд багийн шүүлтүүрт тусгай уусмалтай маск хэрэглээд ашиггүй болсон аж. Дараа нь Оросын химич Николай Зелинский  шүүлтүүрт нь нүүрс хэрэглэх санааг гаргасны дараа уг багийн өнөөгийн бүтэц бий болжээ. Куммант гэдэг инженер нүүрийг барих резинэн маскийг хийсэн гэдэг. Энэ дайны эцэс рүү 11 сая хорт утааны баг бэлтгэсэн байлаа.

1964 он: Хар арьстнуудын эрхийн төлөө тэмцэгч, Нельсон Мандела 46 жилийн өмнө  бүх насаараа хоригдох ял авчээ. Тэрээр “Үндэстний жад” гэх Африкийн үндэсний конгресс намын зэвсэгт жигүүрийг байгуулалцсан юм. Түүнийг төрийн эсрэг зэвсэгт эсэргүүцэл, самуун гаргасан гэж шүүсэн. Мандела шүүх дээр хэлэхдээ Өмнөд Африкт бүх үндэстэн ястан арьсны өнгө харгалзалгүй тэгш амьдраасай гэсэн эрмэлзлэлийнхээ төлөө шүүгдлээ гэж мэдэгдсэн байлаа.
Манделаг 1990 онд шоронгоос суллаж, түүнээс дөрвөн жилийн дараа сонгуулиар ялан Өмнөд Африкийн анхны өнгөт арьст ерөнхийлөгч болж байв. 1993 онд тэр Нобелийн энх тайвны шагнал авчээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж