“Samsung Galaxy Note3+Gear”–ыг танилцуулж байна

Хуучирсан мэдээ: 2013.10.02-нд нийтлэгдсэн

“Samsung Galaxy Note3+Gear”–ыг танилцуулж байна

“Samsung Galaxy Note3+Gear”-ыг танилцуулъя. “Самсунг” корпорацийн хувьдхэрэглэгчдийнхээ хүсэл, шаардлагыг дараагийнхаа загвар дээр нэмж улам сайжруулан шинэ бүтээгдэхүүн гаргахдаа тэр бүхнийг тусгадаг уламжлалтай.  Энэ удаад ч гэсэн хэрэглэгчдийнхээ хүсэн хүлээж байсан шийдлүүдийг Samsung Galaxy Note3 утсандаа тусгаж өгчээ. Тухайлбал, олны таашаалд нийцсэн илүү том дэлгэц, үзэг зэргийг шинэ загварынхаа онцлог болгосон байна. Мөн хэрэглэхэд хялбар, зугаатай байх үүднээс хоёр зорилгыг өмнөө тавьжээ. Тэр нь хялбаршуулсан хэрэглээ, дизайн өнгө төрх юм. Сүүлийн үед ухаалаг гар утсанд нэвтрээд байгаа хар, цагаан өнгийн утаснаас гадна ягаан өнгийн гадаргуутай болсон байна. Ингэхдээ утасны арын гадаргууг арьсаар хийжээ. Энэ нь маш олон хүний талархлыг хүлээх нь гарцаагүй. Учир нь арьсан гадаргуу нь хагарч гэмтэхгүй, маш бөх бат байхад нь туслах юм.





“Samsung galaxy note 3” ухаалаг утаснуудаас хамгийн анхлан нэгэн шинэ технологийг нэвтрүүлж байгаа ажээ. Энэ нь “Samsung Galaxy Gear”. Ухаалаг гар утас бидний өдөр тутмын, байнгын хэрэглээ болсон хэдий ч хэрэглэгчдийн хувьд эрх чөлөө, түргэн хэмнэл, бас зугаатай байдал хамгаас чухал юм. Тэгвэл энэхүү хэрэгцээг хангасан нэгэн шинэ хэрэгсэл бол “Samsung Galaxy Gear” юм. Үүнийг бугуйн цаг шиг зүүх бөгөөд ган болон шилнээс бүтсэн эх бие нь орчин үеийн хэв шинжийг өөртөө бүрэн шингээсэн. Оосор нь гарт тун эвтэйхэн юм билээ. Үүнийг ашиглахдаа дуртай хэлээ сонгож болох бөгөөд зургаан өнгөнөөс сонголтоо хийх боломжтой ажээ. Гаднаас нь харахад бараг л бугуйн цаг шиг харагдах хэдий ч шуудхан ухаалаг цаг гэж хэлж хараахан болохгүй. Энэ бол цоо шинэ хэрэглээ. “Samsung galaxy note 3” гар утасны “Notification” болон “Calendar”, “Сall logs”, “Сontacts”-ын бүх мэдээлэл энэ хэрэгсэл дээр шууд харагдана. Таны утсанд мессэж ирэх бүрт, эсвэл Facebook дээрх зурганд коммент ирэх бүрт утас руугаа гараа явуулах шаардлагагүй “Gear”-ээсээ шууд харах боломжтой болжээ. Харин “Smart lock”-ын тусламжтайгаар хоёр хэрэгсэл хоорондоо холдоход таны гар утас автоматаар цоожлогдох юм. Ингэснээр утсаа нэг газар түр мартсан ч гэлээ утсан дээрх мэдээллээ алдах аюулгүй болно гэсэн үг. Дээрээс нь уг хэрэгсэл өөртөө камер суурилуулсан. Ингэснээр  бугуйгаа өргөж, дуртай зүг рүүгээ чиглүүлээд зураг авч болох юм байна.




Хамгийн хөнгөн, хамгийн нимгэн, хамгийн хурдтай, хамгийн өндөр технологийн “Samsung galaxy note 3+Samsung Galaxy Gear”таны хэрэглээг бүрэн хангаж чадна гэдэгт итгэлтэй байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж