ҮСХ-ны удирдлага Ховд аймагт ажиллалаа

Хуучирсан мэдээ: 2013.10.02-нд нийтлэгдсэн

ҮСХ-ны удирдлага Ховд аймагт ажиллалаа

Ховд аймагт ҮСХ-ны даргын нэрэмжит хамтарсан шалгалтыг Монгол Улсын “Статистикийн тухай” хуулийн хэрэгжилт, статистикийн салбарын үйл ажиллагаа, анхан шатны нэгж /аймаг, сум, баг/-ээс цуглуулж байгаа  албан ёсны статистикийн мэдээллийн хамралт, үнэн, бодит байдалд үнэлгээ хийж, тулгамдсан асуудлыг хамтран шийдвэрлэх зорилготойгоор  2013 оны 9 сарын 20-ноос 26-ны хооронд зохион байгуулж явуулав.

Шалгалтын явцад Ховд аймгийн Статистикийн хэлтсийн  үйл ажиллагаа, сумдад  статистикийн мэдээ, тайлан хариуцсан ажилтнуудын ажилд хяналт хийж зөвлөмж өгөх, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд аймаг, сумын удирдлагуудтай  хамтарч ажиллахын зэрэгцээ албан ёсны статистикийн үйл ажиллагааны талаар болон судалгаа, шинжилгээний ажлын талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгсөний зэрэгцээ албан ёсны  статистикийн мэдээ, тайлангийн үнэн зөв, шуурхай байдал, ҮСХ-ноос явуулж буй судалгаануудын мэдээлэл цуглуулах ажлын чанар,  хамралт, сар, улирал, жилийн графикт мэдээ (хэрэглээний үнэ, хүн ам, нийгмийн статистикийн гэх мэт) тайлан гаргалт, дамжуулалт, ХАӨБД, бизнес регистрийн  мэдээллийн сангийн баяжилт, статистик мэдээллийн программ хангамжийн ашиглалт, хэлтсийн болон судалгааны төсвийн зарцуулалтанд хяналт тавьж, хэлтсийн дотоод ажлын зохион байгуулалттай танилцаж, зөвлөх, тулгамдсан асуудлыг орон нутгийн Засаг даргатай хамтран шийдвэрлэх, статистикийн үйл ажиллагааны талаар мэдээлэл хийж сурталчлах ажлууд хийгдэж, Жаргалант,  Буянт,  Дарви, Зэрэг, Манхан,  Мөнххайрхан, Мянгад,  Ховд, Эрдэнэбүрэн сумдад авж ажиллалаа…

  Ховд аймгийн төр, захиргааны байгууллага, агентлагууд, ААНБ-ын удирдлагууд, сумдын статистик хариуцсан ажилтнууд, статистикийн мэдээлэл хэрэглэгчдийн дунд “Статистикийн өдөрлөг” зохион байгуулж, цаашид авах арга хэмжээг төлөвлөж, шалгалтын дүнг аймгийн Засаг дарга, удирдлагууд, хэлтсийн дарга, ажилтнуудад танилцуулснаар шалган зөвлөх ажил амжилттай өндөрлөв гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж