“АПУ” шинэ үйлдвэрээ нээлээ

Хуучирсан мэдээ: 2010.06.12-нд нийтлэгдсэн

“АПУ” шинэ үйлдвэрээ нээлээ

“АПУ” шинэ үйлдвэрээ нээлээ
Үндэсний манлай үйлдвэрлэгч АПУ компанийн Шар айрагны үйлдвэрийн өргөтгөлийн нээлтийн ёслол өчигдөр боллоо. Нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд үг хэлж, УИХ, Засгийн газрын гишүүд, урлаг соёлын одод уригдсан нь компанийн нэр хүнд болоод, зэрэг зиндааг илтгэсэн илтгэсэн явдал боллоо гэж хэлж болно.
АПУ компани 2003 онд хувьчлагдсанаасаа хойш архи, пиво, ус ундааны үйлдвэрлэлийн  тоног төхөөрөмжийг бүхэлд нь шинэчилж байсан бол энэ удаад  шар айрагны үйлдвэрээ өргөтгөх ажлыг амжилттай  хэрэгжүүлжээ. Гуч орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар босч буй шар айрагны үйлдвэр ашиглалтанд орсноор жил бүр гадагш чиглэдэг байсан 20 тэрбум төгрөгний урсгал дотооддоо үлдэх болно гэсэн тооцоо бий. “АПУ”-гийн шар айрагны үйлдвэрлэлийн өргөтгөлийн тоног төхөөрөмж дэлхийд алдартай КРОНЕС фирмийнх. Дэлхийн өнцөг булан бүрт байрлах хагас зуун жилийн түүхтэй КРОНЕС  фирмийн 30 салбарт өнөөдөр 9 мянга гаруй хүн ажилладаг аж. 2007 онд дэлхий нийтээр нэг тэрбум 787 сая гектролитр буюу нэг их наяд 787 тэрбум литр шар айраг үйлдвэрлэсний гуравны нэгийг нь Кронесс фирмийн тоног төхөөрөмжөөр үйлдвэрлэн хэрэглэгчдийн гарт хүргэсэн байх жишээтэй. Кроннес фирмийн нэг бүтээгдэхүүн болох хөнгөн цагаан лааз нь дотор агуулах шингэний амт чанарыг нь хадгалахын тулд дөрвөн давхаргаас бүрддэг байна. Лаазны дээд талд орших  давхар оёос нь лаазны хэлбэр хадгалах үүрэгтэй бол хамгийн дотоод талын лакан давхарга нь шилний ижил шар айрганд ямарваа нэг амт үнэрийн нөлөөнөөс хамгаалах үүргийг хүлээнэ. Харин дунд талын давхарга нь найман өнгийн хэсгээс бүрдэж, лаазанд бөх бат шинжийг бүрдүүлэхэд гол үүрэг гүйцэтгэж, гадны талын хэсэг нь тухайн брендийн нэрийн хуудас болохын сацуу гадны гэрэл механик гэмтлээс сэргийлдэг.  Тиймээс АПУ компанийн шинээр худалдаанд гарч буй лаазтай “Боргио” шар айраг нь дээрх шаардлагуудыг бүрэн хангасан дэлхийн стандартад нийцсэн бүтээгдэхүүн болжээ.
Түүнчлэн АПУ компани хэрэглэгчдийнхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлж бүтээгдэхүүнээ хамгийн найдвартай зориулалтын тээврийн хэрэгслээр түргэн шуурхай хүргэхэд анхаарлаа хандуулан Монголын  компаниудаас хамгийн түрүүнд борлуулалтын зориулалтын машинуудыг “Хьюндай Моторс Монгол” компаниас авчээ. Ингэснээр жилийн дөрвөн улирлын нөхцөл байдлаас шалтгаалан гардаг бүтээгдэхүүний чанарт өөрчлөлт оруулах  асуудал үндсэндээ шийдвэрлэгдэж байгаа юм байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж