Улстөрчдийн популизм эдийн засгаа элэгдэнэ | News.MN

Улстөрчдийн популизм эдийн засгаа элэгдэнэ

Хуучирсан мэдээ: 2013.10.02-нд нийтлэгдсэн

Улстөрчдийн популизм эдийн засгаа элэгдэнэ

Улстөрчдийн хууль бус үйлдлүүд нийгмийн ёс зүйг эвдэж байгаатай зэрэг­­цээд хийрхсэн популист амлалт, байр суурь нь эдийн засгаа хорлодгийн хамгийн тод жишээ нь өнгөрсөн дөрвөн жилд хавтгайруулан тараасан халамж. Хүн бүр сар тутам авсан 20 мянган төгрөгөө мартчихаад байхад хохирол нь дөнгөж эхэлж байна. Экспортод гаргадаг гол түүхий эд нүүрсээ олборлохоосоо өмнө урьдчилаад зарчихсан, Оюутолгойн уурхай баригдаж дуусаагүй байхад баялгийг нь барьцаалаад мөнгө авчихсан.

Нийтдээ таван тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний мөнгийг дөрвөн жилд гурван саяулаа хуваагаад идчихсэн хэрэг. Тав дахь жил дээр нь бонд гаргаж, таван тэрбум ам.долларын зээл босгосныхоо 1.5 тэр­бумыг нь хэрэглээд дуусгаж байна, хэзээ нэг өдөр гурван саяулаа төлж эхэлнэ.

“Их идсэний маргааш” нь бай­гуу­лагдсан Засгийн газар найман хувийн хүүтэй зээлийг зах зээлд гар­галаа. Эх үүсвэр нь хязгаартай ч эрэлт нь хэд дахин давсан орон сууцны хямд зээл хаана хүрч, хэнийг дампууралд хүргэж байж зогсохыг бүү мэд. Эх үүсвэр нь хомсдож байгаа учраас эрэлтийг нь сааруулах үүднээс зарим нэр бүхий банк зээлийн урьдчилгааг нэмэв. Энэ бол “банкны шунал” биш, эдийн засгийн “далд гар” өөрийн шударга зохицуулалтаа хийж эхэлсэн хэрэг байлаа. Харин тэргүүн “поп” сайд тас загнаад зогсоочихов. Нэг муу жижиг банк байж, Засгийн газрын бодлогын эсрэг зогслоо гэх утга­­тай мэдэгдэл хийж, “ичиг ичиг” болгов. Эдийн засгийн зарчмаар эрүүл саруулаар өрнөдөг бизнес Монголд удахгүй үгүй болно. Бүх бизнес попу­лизмыг хэрэгжүүлэх агуу амлалтын золиос болно. Эрэлт, нийлүүлэлтийн зарч­­маар үнэ нь тогтдог бараа гэж байх­­гүй, дунд нь “үнэ тогтворжуулах хөтөлбөр” зохицуулалтыг нь хийх бол­но. Энэ янзаараа бол. Үүнд нь иргэд нь дасч, дадаж, эрх хүүхдийн аашаар “эцэг” болсон төрөөсөө “үнэ барих” шаардлагыг үргэлж тавих болно. Болно ч гэж дээ, болчихлоо. Нийгмээ хууль ёс, ёс суртахуун, үнэлэмжгүй болгосон дээрээ эдийн засгаа эрүүл зүй тогтолгүй болгож эцэстээ эмхлэгдэх аргагүй хаос үүсгэлээ.

З.БОРГИЛМАА

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

kkkk 2013-10-02 103.26.194.140

ongorson xoino ni nirgene gedeg shig neex ix yum medeed odoo delgej bgaa yum baixdaa.ard tumnii tarxiig ugaaj stressd oruulaxaa en setguulch nar boliochee.xeden togrog olj baival yu ch bichsen yadag yum gej bodoj baigaa yum baixdaa.

Avatar

Ард 2013-10-02 14.52.249.112

Ард бид их л юм идсэн бололтой. ОуюТолгой, Таван Толгойнуудаа туруулээд идчихсэн бололтой. Саяхан Чингис Бондоо идээд дуусгаж байгаа юм байна. За тэгээд Самуурайг ч бас идэж дуусгах гээд аяга тавгаа бэлдсэн гэж байгаа. Ийм их Агуу Агуу идсэн Ард бид чин тэгээд яагаад ядуугаараа, олсголон, орох орон ч байхгуй, эмчилгээний зардлаа ч даах чадваргуй байгаад байнаааааа?????????Яг хэн идээд байгааг мэдмээр л байна даа.

Avatar

Uls turch 2013-10-02 103.26.194.98

ARD BID IDEEGUI,ULS TURCHID IDSEN GEDEG UNEN.MONGOLD HUMUUS MUUGAARAA NOVSHOOROOURALDAAD DEEGUUR ORGCHID NI NAM DAGAJ ULS TURCHID BOLDOG.YAMAR CH NAMIIN GISHUUN BAISAN OLIGTOI AMITAD BAIDAGGUI NEG UNENIIG HUMUUS MEDEH TSAG BOLSON.JISHEE NI MAN-IIN GISHUUN ESVEL ARDCHILAGCH BOL, URDAAS CHINI HARJ HICHNEEN INEEJ BAIVCH ERGEHED CHINI HUTGALAH TSUUVER GEJ BODHOD BARAG L ONDODOG YUM DAA.

Avatar

Ард 2013-10-02 14.52.249.112

Ард бид их л юм идсэн бололтой. ОуюТолгой, Таван Толгойнуудаа туруулээд идчихсэн бололтой. Саяхан Чингис Бондоо идээд дуусгаж байгаа юм байна. За тэгээд Самуурайг ч бас идэж дуусгах гээд аяга тавгаа бэлдсэн гэж байгаа. Ийм их Агуу Агуу идсэн Ард бид чин тэгээд яагаад ядуугаараа, олсголон, орох орон ч байхгуй, эмчилгээний зардлаа ч даах чадваргуй байгаад байнаааааа?????????Яг хэн идээд байгааг мэдмээр л байна даа.

Avatar

д тэмүүжин 2013-10-02 182.160.33.161

нам дагсан сэтгүүлчийн сүгнүүд намрын тарвага шиг бөмбийж таргалчихаад саарал ордноор дүүрэн малийж байхад энэ улс орон яаж өөдлөхөв дээ. Улс төрийг байнга шордож байх ёстой хүмүүс өөрсдөө улс төрчид болчихсоон өндөр цалин цохиод нуугдаж яваа нь зурагт араажаваар мөн сайхан харагдах юм даа. Ингээд бодоход хөрөнгөтөн нийгэм бол бас сайхан хуурамч зүйл юм дөө.

Avatar

д тэмүүжин 2013-10-02 182.160.33.161

санааны зоргоор хувааж идсэн юм биш. Санаатай мөнгө тараасан хүмүүсээ олж шийтгэх хэрэгтэй. Сэтгүүлч мөртлөө тухайн үед нь дуугараагүй байж өнгөрсөн хойно цаг үрсэн нийтлэл мийтлэл сараачдагаа болимоор юм. Ард түмнээс болсон юм еөр байхгүй гэдгийг сайн ойлгож авдаа, нйитлэлч гуай

Avatar

Зочин 2013-10-02 182.160.1.230

S.Batbold tomilogdson hugatsaandaa ediin zasgiig suirliin ehleliig taviad zugtaad buusan Altanhuyag yag uuniig urgeljiluuleed buh zah zeeliin zui togtliig ustgaad ajillaj baina.

Avatar

Зочин 2013-10-02 49.0.137.156

Эдийн засгаа элэгдэнэ ч гэх шиг тэнэг үгний эрэлд хатаад сууж байдаг юмуу Боргио пижү минь

Avatar

zochin 2013-10-02 112.72.13.196

3 say uulaa huvaaj ideed baihdaa yahavde bidend naaldsan naad mongonii chine uneriig ni ch unertsengui naaldsan ym ogt alga.

Avatar

english beginer 2013-10-02 202.126.89.251

prime minister is bad man

Avatar

Зочин 2013-10-02 221.139.60.31

5 тэрбумыг тараасан МАН-ыг татан буулгая

Avatar

Популист МАН 2013-10-02 221.139.60.31

5 тэрбумыг тараасан популист МАНгаруудын МАН татан буугд

Avatar

Популист МАН 2013-10-02 221.139.60.31

5 тэрбумыг тараасан популист МАНгаруудын МАН татан буугд

Avatar

Зочин 2013-10-02 180.149.78.20

Chingis bondoo ideed duslaa, daraa n Samuuraig oluulaa niilj idnee, daraa n harin u idekhev. Sukh dalaitalmukher amar, bi ukhekheer chi ukh gedeg biz dee yun buruu bgaam, hun neg l amidranshdee, amid baikhdaa amjuulj avakh n zuvshdee, daraa n hojim hen eniig tulukh n manid yamar hamaatai um, yundaa sanaa zovood bgaam bolno doo bolno, bondoo ideed l bolnodoo

Avatar

Зочин 2013-10-02 182.160.0.96

matar Altantuyagiin har tolgoig tas tsavch

Avatar

Зочин 2013-10-02 180.235.184.237

нийгмийн сэтгэлгээтэй холбоотой нэг нийгмээс нөгөөд шилжинэ гэдэг чинь хэдэн байшин шинээр барьсан,хэдэн км зам нэмж тавьсан,интернетэд холбогдож гар утастай болсон гэдгээр хэмжигдэхгүй.төр нь бизнес хийгээд олсон ашигаа ард түмэндээ тэнцүү тарааж өгөөд нийтээрээ амар сайхандаа жаргах юм шиг хялбархан боддог байсан бол одоо ямарч байсан төр нь мөнгө зүгээр тараах нь буруу юм байна гэдгийг мэддэг болчихлоо.энэ чинь бас нэг дэвшил ш дээ.

Avatar

MONGOL 2013-10-02 202.70.40.34

Одоо тэгээд яаж ёстой юм бэ? Үүнээс гарах гарц хувилбар шийдэл байна уу??? Энэ сэдэвээр ярьж ханалаа шдээ. Одоо сонсоор байгаад бүүр дасал болчиж. Ийм байх ёстой ч юм болов уу гэж бодогдох юм байшдээ. Үнэхээр л энэ манай Эдийн Засаг болохгүй байгаа харин энэ улс төрчид нь сайд нар нь ТВ ээр "болж байна, сайхан болно болж байна" гээд худлаа яриад байгаа. Эдийн засгийг авч явдаг бизнесийн салбарыханыг сайхан дарамтлаад л МАНАЙ ТӨР БОЛ ЯГ Л ЗОХИОН БАЙГУУЛАЛТАЙ МАФИ ЮМ БИЛЭЭ ШДЭЭ. Монголд хоёр том МАФИ байдаг. МАН, АН гэж бусад нь жижиг мафи. Энэ 2 мафи нь ээлжилж төрийг атгадаг аймар. Аль нэг талд нь чи элсэж орохгүй бол бизнес болон карьер гэж байхгүй. МАН нь арай зохион байгуулалтай олон жил хийсэн болхоор бас ч гэж ичих энэ тэр гэж мэддэг. Нөгөөх нь АН МАФИ дотроо бөөн бүлэг мафитай байнга алалцаж байдаг. Олон жил толгойлогч хийгээгүй болхоор юун ичих энэ тэр өлссөн чоно шиг л шууд авна иднэ. Тэхлээр бид асар том зохион байгуулалтай МАФИ улсад амьдрах гэж хичээж байна шүү дээ.

Avatar

Зочин 2013-10-02 124.158.79.2

ene mash zuv untsuguus harsan bna. uneheer turiin oroltsoogui une togtvorjuulah gedeg balai uggui business baihgui bolloo. ene bol mash tom emgenel shuu mongoliin ard tumeen odoo daanch oilgoj baigaa mass n 10 hurehgui huvitai bna. jinhene hetsuug ene l bii bolgono doo altanhuyagaa uhaaraach chi tanhai emee tei dain zarlaj heruul hiij huutsulduj yavah hun ug n mongol ulsiin yurunhii said bish l bailtai…

Avatar

mongolbox.blogspot.com 2013-10-02 202.21.113.140

NBA 2K14 тоглоомыг өндөр хурдаар татаж авах бол… mongolbox.blogspot.com

Avatar

bi 2013-10-02 202.131.226.98

zuv um bichsen sanagdav, Minii homshon bodloor halamjiin bodlogiig havtgairuulahgui undesnii uildverlel demjij bayalag buteedeg bolmoor um, Turuus taraaj bui halamjiin mungunduu ocherloj bui ajilgui, ajil hiih husel ch ugui setgelgeeg bii bolgoson orovdoltei niigem ene uls turiin bodlogo..

Avatar

Зочин 2013-10-02 180.235.184.237

монголд популист л байхгүй бол улс төрчид сонгогдоно гэж байхгүй ш дээ.сар болгон мөнгө авдаг оюутнуудаас автобусанд мөнгө авахгүй мөртлөө ямар ч орлогогүй сурагчдаас автобус нь гол орлогоо хийдэг яагаад гэвэл оюутнууд сонгуульд санал өгдөг учраас улс төрчид тэдэнд илүү хайртай.малчид ердөө хүн амын 15 хувийг эзэлдэг байтал хөдөөнөөс их хурлын гишүүдийн ихэнх нь сонгогддог учраас малчидаа элдэв татвараас чөлөөлж ноос ноолууранд нь мөнгө тараадаг.үр дүнд нь махны үнэ өсдөг.

Avatar

Зочин 2013-10-02 202.179.20.242

halamjiig Gvndalai AH 10.000-aar exlvvlsen shvv

Avatar

tuug 2013-10-02 202.179.20.142

unen yum yarisan bna. deer ni odoo ene oyutanuudad havtgairuulan olgodog 70000/90000 bolson ch baij magadgui/, mun tedgeeriig avtobusand unegui yavuulna gej tusviin mungunuus hechneen ih mungu urgui zarlagdaj halamj havtgairuulsnaas niisleld oyutan nertei shouwchidaar/huduunii/ duurlee. odoo ingej belen amalj uursduu nermees bolohoo bolimoor yumaa. saya bas Eba erunhiilugch USA-d ochihson huviaraa surj bui nuhdud tetgeleg ugnu geh shig demii yum dongosood lyavj bnal ee. umnu oyutanii 70000-iig uguh gej huihaa maajij bgg er ni oilgoh sehee ene uls turchdud bna uu. uursduu tuhain tuhaign uedee saihan haragdd bolj bvl boloo gesen uzlee zogsoo. turiin har bodlog gesen oilgolt manaid er ni algaa………..umnih MAN-hhan 20 jil uls orniig suiuullee, odoo ene AH yahiig ***** med. bas ehneesee songuulid ugsun amlaltaa zurchuud l yavjj bna. Uul uurhain lizenz dahij olgohgui nogoon bodlogiig demjine ene teree gd bsan valutiin homsdol nereer urt nertei huuli, hurungu oruulaltiin huuliudaaraa oroldood lehellee/ henii lobbi yavd bgaa barag oilgomjtoi yum shig/ tsaashid yu bolohiig harj l suuhaas. er ni uls ornoo bodson/huviin erh ashigaas umnu/ bodlogo yavuulsan bol 2.7saya hun uduud yajshuuhan bayan chineeleg amidarch bh ni todorhoi lbmaarr/Hyatdiig harla daa. Nudend deer hugjuud tasraad delhiin tom bodlogo todrhoilogch uls bolood taliij ugluu/ getel bid hamag baylgaa baritsaand taviad ch uudulsun yum alga daa. Umnu idsen uusan nuhduud nertei ustaigaa bidniig daapaalad gishiin ene ter yam agentlagiin darga gd aij ichihgui suuj bhd ATG gedg gazar ni medsen ch medeegui tsarailaad dulii dumbe orgiod bhaar yaj niigemd turduu itgeh itgel turuh bilee dee. Hezee uls maani uls shig uls bolj turduu itgej tuvshin saihan amidrah ve tamin ee…….

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж