Орон гэргүй эр таван хүнийг гэмтээжээ

Хуучирсан мэдээ: 2013.10.02-нд нийтлэгдсэн

Орон гэргүй эр таван хүнийг гэмтээжээ

АНУ-ын Нью-Йорк хотноо орон гэргүй эрэгтэй хоёр гартаа хайч барин хажуугаараа өнгөрсөн хүмүүс рүү дайрч, зүсч гэмтээсэн хэрэг гарчээ. Хохирогчдын дунд нэг ойтой хүүхэд байгаа аж. Нью-Йорк хотын цагдаагийн газрын мэдээлснээр Риверсайд цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалж явсан хүмүүс рүү 43 настай Юлиус Грахам гэгч эрэгтэй өдрийн цагаар хоёр гартаа хайч барин дайрч, гэмтээсэн байна. Юлиус Грахам нь Техасаас Нью-Йорк хотод ирж, Бронксийн орон гэргүйчүүдийн хорогдох газарт амьдарч байгаа нь тогтоогджээ.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж