Р.Амаржаргал ангидаа ирлээ

Хуучирсан мэдээ: 2013.10.02-нд нийтлэгдсэн

Р.Амаржаргал ангидаа ирлээ

УИХ-ын хуралдаандаа жил гаруй хугацаанд очоогүй Р.Амаржаргал гишүүн өчигдөр чуулганы танхимдаа ирлээ.

Эдийн засгийн мэдлэг, туршлага гээд олон талаараа ангидаа толгой цохидог Р.Амаржаргал гишүүн удаан хугацаанд “хичээл”-дээ суугаагүйн шалтгаан нь УИХ-ын үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандаж буйгаа илэрхийлсэнтэй холбоотой.

“Чуулганы хуралдаан цагтаа эхэлдэггүй” гэдгээс эхлээд том, жижиг олон асуудлаар ангийнхандаа шүүмжлэлтэй ханддаг эрхэм гишүүнийг 2014 оны төсөв, Мөнгөний бодлого гээд олон чухал хуулиудыг хэлэлцэх намрын чуулгандаа эргэн ирсэнд ангийнхан нь баяртай байгаа харагдана лээ. Мэдээж туршлагатай эдийн засагч, тулхтай улстөрчийн нөмөр нөөлөг ийм л үед хэрэг болох шүү дээ.

Ш.ОЧ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж