Давид Налбандиан зодог тайллаа

Хуучирсан мэдээ: 2013.10.02-нд нийтлэгдсэн

Давид Налбандиан зодог тайллаа

2002 оны Уимбледоны шигшээд шалгарч байсан Аргентин теннисчин Давид Налбандиан 31 насандаа мөрний гэмтлээс болж зодог тайлж буйгаа зарлажээ. Тэрээр 2006 онд ATP-ын жагсаалтад гуравт эрэмбэлэгдэж, 2002 онд Уимблдонд аман хүзүүдэж байсан юм. Тэрээр теннисний хамгийн том дөрвөн их дуулгад хагас шигшээ болон түүнээс дээш байруудад шалгарч байсан билээ. “Би энэ шийдвэрийг гаргахад үнэхээр хэцүү байлаа. Ухаан орсон цагаасаа л теннисний цохиур, бөмбөг хоёроор төлөвшсөн над шиг хүнд энэ шийдвэр үнэхээр хүнд байдаг юм байна. Би зодог тайлах талаар боддог байсан. Гэхдээ надад дор хаяж гурван жилийн хугацаа бий гэж боддог байлаа. Гэхдээ миний мөрний бэртэл цаашид үргэлжлүүлэх ямар ч боломж олгосонгүй” гэж Давид Налбандиан ярьжээ. Тэрээр карьерынхаа туршид 12 сая гаруй долларын шагналын мөнгө цуглуулжээ. Хамгийн сүүлд тэрээр Девисийн цомд багаараа хэсгээсээ шалгарч, энэ тэмцээний үеэр тэрээр мөрөндөө бэртэл аван, хагалгаанд орсон юм. Энэ оны чансаагаар тэрээр 150 дугаар байрт эрэмбэлэгдэж байсан билээ.

Б.СҮХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж