Монгол хүн хэзээ үнэ цэнэтэй болох вэ | News.MN

Монгол хүн хэзээ үнэ цэнэтэй болох вэ

Хуучирсан мэдээ: 2013.10.02-нд нийтлэгдсэн

Монгол хүн хэзээ үнэ цэнэтэй болох вэ

Гуравхан настай охиныг үхэлд хүргэсэн гэх хоёр сувилагчийг ажлаас нь халж, арга хэмжээ авсан талаараа эмнэлгийн дарга М.Чимгээ ярилцлага өгчээ.  Эмч, эмнэлгийн ажилтнуудын буруугаас болж охиноо алдсан эхийн  сэтгэл ингэлээ гээд тайвширч чадахгүй биз. Насан туршийн харууслыг  сэтгэлдээ тээж, зүрхэндээ томоос том шархтай үлдсэн ээжийн ганц хүсч байгаа юм эмч, эмнэлгийн ажилтнуудын хариуцлагагүй байдал, хүнд суртлыг арилгах.  Дахин хэн нэгэн ээж, хэн нэгэн эмч сувилагчийн буруугаас болж амиа битгий алдаасай гэсэндээ л тэр Н.Удвал сайдад хандаж захидал бичсэн байж таараа. Тиймээс охиныг амь алдахад хүргэсэн хоёр сувилагчаас гадна жижүүрийн эмч, эмнэлгийн даргыг ажлаас халах ёстой.  Цаашлаад Эрүүл мэндийн сайд Н.Удвал албан тушаалаасаа огцрох хэрэгтэй. Ингэвэл  эрүүл мэндийн салбарт бугласан идээ бээрийг шахах эхний алхам болно. Багаар нь, системээр нь хариуцлага тооцохгүйгээр хамгийн доод шатны ажилтанг ажлаас халах төдийнхөөр өнгөрөөвөл эмнэлгийн салбарт бугшсан хүнд суртлыг арилгаж чадахгүй юм.

Өнгөрсөн оны есдүгээр сард  тус барилга дээрээс төмөр унаж, 25 настай залуугийн аминд хүрсэн хэрэг гарсан бөгөөд компанийн захирлыг 9.8 сая төгрөгөөр торгох шийдвэрийг шүүхээс гаргаад байгаа. Хүний амийг ямар ч мөнгөөр үнэлшгүй болохоор мөнгөний их, бага гэхээсээ илүү энэ хэрэг гарах болсон шалтгааныг зөв оношилж чадахгүй бол хэн нэгэн мөнгөтэй хүнд худалдагдсан төрийн ажилтнуудын буруугаас болоод бас нэгэн аав, ээжийн элэг харлаж үлдэхгүй гэсэн баталгаа байхгүй юм. Нүдэн дээр нь зөвшөөрөлгүй барилга баригдсаар байхад нүдээ аниад өнгөрсөн мэргэжлийн хяналтын байцаагчид ажилдаа хариуцлагатай хандсан бол  ийм харамсалтай хэрэг гарахгүй байх боломжтой байсан.  Энэ бүхэн ерөөсөө л Монголд бүх юм утгаа алдсны шинж тэмдэг юм. Нэг үгээр хэлбэл, Монголын нийгэм ялзран доройтож, идээ бээрэндээ идэгдчихээд байгаа нь Монгол хүний амийг үнэгүйдүүлэх  үндсэн суурь нь болчихоод байна шүү дээ.  Хатигийг хагалж шахахаас илүү  хатиг гарах болсон шалтгаанаа эмчлүүлэхгүй бол долоо дахиж гардаг гэдэг. Ядаж л дотроос нь антибиотик ууж байж хатигаа эмчилдэг биз дээ.  Түүн шиг нийгмийн хатиг болчихоод байгаа бодлогын алдаагаа үндэс сууриар нь өөрчлөхгүйгээр үнэ цэнэтэй болгож чадахгүй юм.

Танилтай, мөнгөтэй хүмүүст тал засдаг, ядарсан, зүдэрсэндаа хатуу ханддаг Монголын төр ажиллаж байгаа хүмүүсийнхаа мэргэжил чадавхийг сайжруулах, адаглаад л тэдэнд үйлчилгээний ажилтнууд гэдгийг ойлгуулах, хариуцлагын алдааг багаар тооцдог болохыг нийгэм өөрөө биднээс шаардаж байна.  Учир нь Монгол хүний амь үнэ цэнгүй болоод буйн  гол шалтгааныг эмчлэхгүйгээр хэн нэгэн эмчийг ажлаас нь халах төдийнхөөр эрүүл мэндийн салбарын үйл ажиллагаа сайжирна гэвэл үүн шиг эндүүрэл байхгүй.  Нэг хүнйи суудлыг авч үлдэхийн төлөө яагаад Монгол хүний амь нас хэврэгхэн байх ёстой гэж.  Шуудайнд  ганцхан ширхэг ялзарсан төмс орохоороо бусдыгаа “хорлочихдог” шиг тогтолцооны гажуудал Монголын нийгэм дэх доройтлыг бий болгож,  монгол хүний амийг үнэгүйдүүлж байна.  Өдрөөс өдөрт томорсоор байгаа хорт хавдрыг бага дээр нь эмчилмээр байна. Нийгмийн хамгийн аюултай хавдар болчихоод байгаа бодлогын алдаагаа  эртнээс  засахгүй бол Монголын нийгэм хэзээ ч эрүүлжихгүй л болов уу. Сайн эмч, сайн онош, сайн эм тариатай байж л бид хорт хавдраасаа сална шүү дээ.

Ж.НЯМСҮРЭН

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2013-10-02 202.179.26.23

эрүүл мэндийи салбарыг сайжруулахад ард иргэдийн үүрэг хариуцлага ухамсар хүмүүжил ч бас нэг талаас нөлөөлнө бүх юманд эмч эмнэлэг буруутай бишшүү

Avatar

Зочин 2013-10-02 124.158.109.62

Bosoo mogtoltsootoi bolgoogui tsagt ene baidal uurchlugduxgui, Niisleliin zasag dargiig ogtsruulaltai ni bish, niisleliin eruul mendiin gazriin darga, emnelguun darga, tasgiin erxlegch geed xariutslaga tootsox xumuus baixad ene ulsad gantsxan Udval gedeg xun baigaa yum uu xaashaa yum be. Said dargiig ni tomiloxgui, emchiig ni tomiloxgui, zugeer l xen ch hariutdaggui ezgui gazar bolgosniig uls turchid xariutsax yostoi. Olon jil mergejliin bus xumuus uderdaj, eruul mendiin ajliig busnes boltol dampuuruulsan erx barigch 2 namiin xiisen ajil

Avatar

Зочин 2013-10-02 124.158.109.62

Bosoo mogtoltsootoi bolgoogui tsagt ene baidal uurchlugduxgui, Niisleliin zasag dargiig ogtsruulaltai ni bish, niisleliin eruul mendiin gazriin darga, emnelguun darga, tasgiin erxlegch geed xariutslaga tootsox xumuus baixad ene ulsad gantsxan Udval gedeg xun baigaa yum uu xaashaa yum be. Said dargiig ni tomiloxgui, emchiig ni tomiloxgui, zugeer l xen ch hariutdaggui ezgui gazar bolgosniig uls turchid xariutsax yostoi. Olon jil mergejliin bus xumuus uderdaj, eruul mendiin ajliig busnes boltol dampuuruulsan erx barigch 2 namiin xiisen ajil

Avatar

Зочин 2013-10-02 124.158.109.62

Bosoo mogtoltsootoi bolgoogui tsagt ene baidal uurchlugduxgui, Niisleliin zasag dargiig ogtsruulaltai ni bish, niisleliin eruul mendiin gazriin darga, emnelguun darga, tasgiin erxlegch geed xariutslaga tootsox xumuus baixad ene ulsad gantsxan Udval gedeg xun baigaa yum uu xaashaa yum be. Said dargiig ni tomiloxgui, emchiig ni tomiloxgui, zugeer l xen ch hariutdaggui ezgui gazar bolgosniig uls turchid xariutsax yostoi. Olon jil mergejliin bus xumuus uderdaj, eruul mendiin ajliig busnes boltol dampuuruulsan erx barigch 2 namiin xiisen ajil

Avatar

Зочин 2013-10-02 202.21.106.101

Системийн хямрал Удвалаар дамжин даамжирлаа.Яасан ч азгүй Удвал юм бэдээ.Одоо сайд биш хуулийн орчинг өөрчлөх зайлшгүй шаардлагатай гэж харагдаж байна

Avatar

Зочин 2013-10-02 202.179.18.61

БАТҮҮЛ ДАРГАА ЮУ ХИЙГЭЭД БАЙГАА ЮМ БЭ НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР ГЭЖ ТОГТОЛЦООГ ХЭЗЭЭ ЗАСАХ ВЭ ИЙМ БҮТЭЦЭЭР БОЛ БОЛОХГҮЙ ЭЭ САЯ ХҮНИЙ ЭРҮҮЛ МЭНДИЙГ ХАРИУЦАЖ БАЙГАА ТАНАЙ ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗРЫН АСУУДАЛ БҮТЭЦИЙГ ХАРААЧ ЭЭ ХАМГИЙН ХҮНД АЧААЛАЛ НЬ ЯАМНААС ХҮНД АЧАААЛАЛТАЙ БАЙНА

Avatar

bolor 2013-10-02 103.26.194.88

said udwal garsanaas hoish ene salbar unlaa. Yaj ene met aldaa endegdeliig arilgah ni saidad bish ar owriin haalganii ah hamaatan songon shalgaruulaltand tentseegyi toriin nariin erdenetyua gemtliin dargaar mon adil hvneet tomilj badag ylzarsan saidiig zailuuliy aa

Avatar

bolor 2013-10-02 103.26.194.75

said udwal garsanaas hoish ene salbar unlaa. Yaj ene met aldaa endegdeliig arilgah ni saidad bish ar owriin haalganii ah hamaatan songon shalgaruulaltand tentseegyi toriin nariin erdenetyua gemtliin dargaar mon adil hvneet tomilj badag ylzarsan saidiig zailuuliy aa

Avatar

Зочин 2013-10-02 103.26.194.64

Хүмүүс ээ, "Google earth"-ээр ороод Утаанбаатар, Бээжин, Москва, гм дэлхийн аль ч хотуудыг дээрээс нь хардаа, ядаж л Эрээн-ийг хардаа. УБ-аас бусад нь ямар төлөвлөлттэй, гудамж замууд, авто парк, ногоон паркууд нь ямар гоё, үзэмж цэгцтэй байна вэ, гэтэл УБ маань гэсэн чинь үлийн цагаан оготны үүр л план зургаар гаргавал иймэрхүү байдаг болов уу гэж харьцуулахаар зам барилгуудтайгаар төлөвлөгдөж хийгдсэн байгаа юм. Үнэхээр гутармаар, гомдмоор болох бий вии. Ийм болтор нь зөвхөн өөрсдийн амин хувийн атгаг шуналтайгаа УБ-ыг маань зуурч хутгаж хаясан тэр новшнуудыг уг үндсээр нь устгаж хаях хэрэгтэй шүү дээ. Монголын ард түмний Толь болсон Шударга Ардчилсан Засаг, Ардчилсан Төр маань заавал энэхүү цэвэрлэгээг хийх ёстой, шаардлагатай, үнэхээр шаардлагатай байна, энэ бол Монгол түмний хүсэл, захиалга гэж ойлгож хийх хэрэгтэй байна. Чин үнэнээ л хэлэхэд ийм байна даа

Avatar

dsn 2013-10-02 103.26.194.80

Удвал эмзэглэх сэтгэлтэй эх хүн мөн бол энэ ажлыг хийж чадах хүнд ажлаа өгвөл таарна. Энэ бол тэр 2 сувилагчийг ийм байдал хүргэсэн удирдөх хүмүүс буруутай

Avatar

Зочин 2013-10-02 103.26.194.62

Ажилаас халаад тэр хүүхэд босоод ирэх биш. Тэр эмнэлгийн дарга, чанарын менежирыг ажилаас халж, тэр 2 адгийн сувилагчид шоронд хийж сургамж өгөх хэрэгтэй. Тэгж байж эрүүл мэндийн салбар сургамж авч дээрдэх байх. Тэгэхгүй бол хариуцлага алдаад хүний аминд хүрчээд хэв нэг ажилаас халагдаад хэдэн төгрөгөөр торгуулаад энэ балиар үйлдэл байсаар байна.

Avatar

Зочин 2013-10-02 103.26.194.65

Emch nar neg taldaa byryytai ch nuguu taldaa bolovson hvchin hangaltgvi tonog tohooromj ni hvreltsehgvi tsalin ni baga bolohoor hainga boldog, mun tyhain emch tyhain ajilda hariytslagati bh tvvnees emchlegch emchiin setgel dytsanaas bolood dargiig ni byryytagdag ni uy l bol

Avatar

ААА 2013-10-02 202.72.245.122

Үхэж болохгүй өр зээлээс айгаад Өвдөж болохгүй эмч эмнэлгээс айгаад Идэж болохгүй баталгаагүй хүнснээс айгаад Амьсгалж болохгүй хорт утаанаас айгаад Амьдрах гэж тэлчилж байна даа хөөрхий

Avatar

Зочин 2013-10-02 202.131.247.23

захиргааны хариуцлага бол онигоо шүү. эрүү тооц! хариуцлагыг чангал. чаддаг нь хийг, чадахгүй нь зайлаг. эмчид өртэй төрөөгүй бид

Avatar

kkkk 2013-10-02 103.26.194.53

xort xavdariig myangan burxan baisan ch odoogoor emchilj chadaxgui ee.muu sain emch narii ***** muu xel.ted chadlaaraa l ajillaj baigaa.emch bolgon sain baix albagui shuu dee.

Avatar

ужа 2013-10-02 103.11.193.38

ыжимцжэимцжэмжмцмцу

Avatar

Зочин 2013-10-02 103.11.193.38

Унасан эрүүл мэндийн салбараа сэхээгээч Эмгүй тариагүй багажгүй эмч сувилагч яах юм.Очоод харж зогсоод доромжлох үгийг нь сонсоод байх уу

Avatar

Зочин 2013-10-02 202.131.247.23

чамд эм тариа багаж өгөөгүй гээд чи хүн үзэхгүй, яасныг нь хэлэхгүй байгаа юу? чамд ямар ч хэрэгсэл олгоогүй юм бол чи үхсэнээ цалин аваад эмч хийсийн? та нар шиг чадваргүй хувалзнуудыг мянга мянгаар нь бидний татвар суутгалаар тэжээж байна. ажиллаж амьдарч чадахгүй бол үхээд зайлаач тэгээд

Avatar

иргэн 2013-10-02 202.179.10.150

Нямсүрэн чухал асуудал гаргаж тавьжээ,тэхдээ энэ асуудлыг зөвхөн эмнэлгээс эхлэх,эмнэлгийг эрүүлжүүлэхээс гадна төр засгаас их дээрээс тэр дундаа хамаг муу муухай юмны үүр уурхай болсон,энэ бүхнийг буй болгосон улс төрийн нам нэрэтэй гэмт хэрэгтнүүдийн хоргодох байрнаас эхлэх хэрэгтэй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж