Тусгай хэрэгцээнд авах асуудлаар хуралдаж байна

Хуучирсан мэдээ: 2013.10.02-нд нийтлэгдсэн

Тусгай хэрэгцээнд авах асуудлаар хуралдаж байна

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо яг одоо хаалттай хуралдаж байна. Намрын чуулганы анхны байнгын хорооны хуралдаан бөгөөд тус байнгын хорооны хуралдаанаар  “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/, “Бүгд Найрамдах Солонгос Улс болон Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад тус тус суугаа Элчин сайдын яаманд олгосон газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/, Монгол Улсын Засгийн газар, Японы Олон Улсын хамтын ажиллагааны байгууллага хооронд байгуулах “Дөрөвдүгээр цахилгаан станцын үр ашгийг дээшлүүлэх төслийн зээлийн гэрээ”-ний төсөл /зөвшилцөх/ асуудлыг хэлэлцэх юм байна. Байнгын хорооны хуралдааны эхний эхэнд “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх байсан бөгөөд энэ асуудлыг хаалттай хэлэлцэж байгаа юм байна.

Ш.ЧИМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж