Барилга барих хөрөнгө 2-3 дахин нэмэгдэж байна гэв | News.MN

Барилга барих хөрөнгө 2-3 дахин нэмэгдэж байна гэв

Хуучирсан мэдээ: 2013.10.02-нд нийтлэгдсэн

Барилга барих хөрөнгө 2-3 дахин нэмэгдэж байна гэв

Ерөнхий сайдын сард  нэг удаа аймгуудын засаг дарга нартай хийдэг "Цахим хурал" өнөөдөр боллоо. Хуралд Дорнод, Дорноговь аймгаас  бусад аймгийн Засаг дарга нар оролцсон юм. Ерөнхий сайд хурлын эхэнд Засгийн газраас хэрэгжүүлсэн ажил, болоод төлөвлөсөн ажлыг нэгтгэсэн гарын авлагаас санаа авч, аймаг орон нутагтаа  хэрэгжүүлэхийг уриалав. Энэ үеэр нийслэл төдийгүй  аймаг, сумдад төсвийн хөрөнгөөр  барьж буй барилгууд удааширч, анх төлөвлөснөөс 2-3 дахин  илүү хөрөнгө зарцуулахаар нэхэх болсон гэх асуудлыг онцолсон.  Дундговь аймагт гэхэд  гурван жилийн өмнө  төсвөөс хоёр тэрбум төгрөг урьдчилж аваад ажлаа эхэлсэн   театрын барилга өнөөдрийг хүртэл ашиглалтад ороогүй байгааг дурдав. Шат шатны  байгууллагад хандсан ч  үр дүнд хүрээгүй гэж тус  аймгийн Засаг дарга учирлалаа.  Энэ мэт төсвөөс хөрөнгөө  шийдүүлсэн хэрнээ ажил нь урагшилдаггүй, хөрөнгө дутсан гэх тайлбар хэлээд суучихдаг жишээ олон байна. Тухайлбал  2007 онд эхэлсэн Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын театрын барилга өнөөдрийг хүртэл ашиглалтад  ороогүй,  төрийн  ёслол хүндэтгэлийн ордон анх 5.2 тэрбум байсан бол өнөөдөр 15 тэрбум, Яармагийн төрөх эмнэлэг 17 тэрбумыг  гаргуулсан ч дахин 14 тэрбум, Баян-Өлгий аймгийн номын сан 30 сая байснаа 300 сая, Үндэсний архивын газрын барилга хоёр дахин,  Гандантэгчинлэн хийдийн барилгын өргөтгөл 1.3 тэрбум байснаа 11.4 тэрбум  төгрөг зарцуулагдахаар өсчээ. Ерөнхий сайд Н.Алтанхуяг "Нэг барилга барих хөрөнгө хэд дахин өсдөг, барилгын зураг төсөв гаргах  хөрөнгө 40-130 хувь өсч байна. Төсвийн хөрөнгөөр тоглодог энэ байдлыг засах ёстой. Ирэх 11 сард төсөвтөө тодотгол  хийнэ. Цаашдаа аймаг орон нутагт эрхийг нь, хөрөнгийг нь  шийдэж өгнө.

Тэгэхээр нэг суманд ашиглалтад орохгүй байгаа барилгатай Засгийн газар зууралдахгүй болно гэсэн үг. Орон нутгийн удирдлага өөрөө зохион байгуулж, хяналтаа тавиад, хариуцлагаа хүлээдэг байдал руу шилжинэ" гэлээ.

С.ОТГОН

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2013-10-02 103.26.194.42

Хаана байна нөгөө барилгын материалын үнэ тогтворжуулах зорилготой өгөөд байсан Бондын мөнгө, ямарч үр дүн гарсангүй, зүгээр л хэдэн компанийн гарын салаагаар орж уусаад, хувааж цохиод л алга боллоо доо.

Avatar

Хардагч 2013-10-02 203.169.49.8

Урьд жилүүдэд хөрөнгө шийдүүлчээд барьж байгуулах юмаа барихгүй нохойтоод байгаа нөхдийн ажлыг, одоо хөрөнгө санхүүжилт нь дутаад байгаа газруудынхаа хөрөнгө санхүүгийн тайланг гаргуулж, шалгаж нягталж байж дараагийн хөрөнгийг шийдэх хэрэгтэй.

Avatar

Зочин 2013-10-02 112.72.13.253

ene ch estoi toriin mungiig jinhene idne gegch yumdaa. tosviin huuliin daguu shalgaad hariuclaga toocoochee.

Avatar

zochin 2013-10-02 202.179.20.142

iim zavharsan luivarchdiig shuuhd uguud dahij ene salbaraas archij hayah heregtei. chadna gej avchaad yu soliord bgn be. tur huchgui, avilgachdaar duursnii har gai…… odoo ene bdliig zogsooh tag bolson. zarlasan shalgaruulsan nuhud ni todorhoi, chadna gd avsan nuuhr ni todorhoi iim luivriig ATG shalgah heregtei….

Avatar

kkkkia 2013-10-02 202.170.69.70

ene ch harin saihan nugardag biznes shyy chadna l gej avsan bol duusgah l yostoi biz dee tender chini ter yum bishyy yumnii yne nemegdeh hend hamaa bainaa hudlaa udaagaad l ajilchid ni amraad l tsalingaa avaad l

Avatar

Зочин 2013-10-02 103.26.194.14

барилга барих нэгэнт батлагдсан төсвийн зардалыг 2-3 дахин нэмж нэхээд байгаа болохоос хөрөнгө оруулалт биш л байна ш дээ, шаал хачин юм бичих юм аа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж